Япон улс бусад орноос гэрийн үйлчлэгч авна

        Японы Ерөнхий сайд Шинзо Абе Токиод амьдардаг залуу гэр бүл, завгүй иргэдэд гэрийн үйлчлэгч авахыг уриаллаа. Хүүхэд харах хүнгүйгээс гэртээ суудаг 100 мянган иргэнд чөлөөтэй ажиллаж, амьдрах боломж олгох хэрэгтэй гэв. Засгийн газраас ядуу буурай орны хөдөлмөрийн чадвартай эмэгтэйчүүдийг ажиллах хүчээр авчирч, гэрийн үйлчлэгч болгохоор боллоо. Гэрийн үйлчлэгчээр ирж буй эмэгтэйчүүд өөрийн хүсэлтээр ирснээ ба талсны дараа тэднийг Канагава ажил олгох төвийнхөн тохирсон айлд нь хуваарилах аж. Найдвартай гэрийн үйлчлэгчтэй байвал ажил хэргийн нэр хүнд өсч, нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэнэ гэж үзэж байна. Сингапур, Хонгконг, Европын орнууд гадаадаас гэрийн үйлчлэгч их хөлсөлж авдаг. Сингапурын засгийн газрын мэдээлж буйгаар өнгөрсөн онд 200 мянган хүн гэрийн үйлчлэгч хийхээр тус оронд иржээ. Сард дунджаар 900 сингапур доллар авдаг гэнэ. Харин Хонгконгод ажиллахаар ирж буй хү мүүсийн дийлэнх нь филипин, индонез эмэгтэйчүүд байдаг. Индонезийн Засгийн газраас олон цаг ажиллуулж, хэл амаар доромжлон, эцэст нь хөлсийг өгөхгүй хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж Дундад ази, Африкийн 21 орон руу ажилчдаа явуулахаа зогсоожээ. Гэсэн ч ядуу амьдралтай эмэгтэйчүүд хоригийг үл тоон явсаар байна.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)