54 кг-ын жинд Н.Эрхэмбаяр дэлхийн аварга боллоо

 

Ираны Тегеран хотноо зохиогдож буй сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн 54 кг-ын жинд манай тамирчин Н.Эрхэмбаяр дэлхийн аварга болжээ.

 

Тэрээр эхний тойрогтоо Казахстаны бөх Ершатиг Жанабил, Туркийн тамирчин Серхан Долек нарыг ялан хүрэл медалийн болзол хангажээ. Хагас шигшээд Андрей Иванов, Ираны бөх Нассер Каримиг ялснаар дэлхийн аврага болон эх орныхоо далбааг мандууллаа.

 

Н.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлагад хичээллэдэг аж.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • hurel (202.170.82.41)

    2016-05-06

    bayar hurgie. tur zasag mini egel hunii tamirchinii daitai hundelj shagnal urashuullaa hairlaarai.yalgvarlaj bolohgui shuu.

  • hehe (202.180.216.162)

    2016-05-05

    bayar hurgeyeee