Брюсселийн нисэх буудал ачааллаа дийлсэнгүй

 

        Бельгийн нийслэл Брюссель хотын олон улсын нисэх буудлын нислэгийн танхим үйл ажиллагаагаа сэргээсэн ч одоогоор ажлын горимдоо бүрэн шилжээгүй байна. Алан хядагчдын үйлдсэн халдлагад нисэх буудлын нислэгийн хүлээлгийн танхим өртсөн билээ. Нислэгийн хүлээлгийн танхимын үйл ажиллагааг нь сэргээсэн ч зорчигчдын бүртгэлд хүндрэл учирч улмаар нислэгүүд саатахад хүрчээ. Тиймээс зарим зорчигч нислэгээсээ хоцорч, гомдол мэдүүлсэн байна. Нисэх буудлын удирдлагууд үйлчлүүлэгч, зорчигчдод хандан нислэгээс гурван цагийн өмнө ирж, бүртгэлээ хийлгүүлэхийг зөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • OAdEeGyYTQV (46.161.9.48)

    2017-05-08

    CSC0Zg ygyvejnzfbba, [url=http://yubkljgldeyq.com/]yubkljgldeyq[/url], [link=http://kaufwyisyyfx.com/]kaufwyisyyfx[/link], http://xuxeampzxdql.com/