Н.Батсүмбэрэл МАН-ын ИХ хурлын илтгэлүүдээр эмхэтгэл гаргалаа

 

        Улс төр судлаач Н.Батсүмбэрэл "МАН-ын ИХ хурлын илтгэлүүд"  эмхэтгэлээ уншигч таны гар дээр тавихад бэлэн болжээ. Уг эмхэтгэл бүтээлээр дамжуулан уншигчид Монгол Ардын Намын сүүлийн есөн их хурлын илтгэлийг бүрэн эхээр нь унших боломжтой юм. 

 

Эмхэтгэлд 1990 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан МАН-ын Онц их хурлаас 2013 оны аравдугаар сард хуралдсан XXVII их хурлын илтгэлүүд багтсан бөгөөд улс төрийн шинэ тогтолцооны үед хуралдсан  гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой. юм. 

 

МАН-ын есөн удаагийн их хурлууд нь өөр хоорондоо эрс ялгаатай онцлог нөхцөлд хуралдсаны зэрэгцээ хэлэлцсэн асуудал, хурлаас гаргасан шийдвэр болон улс орны дотоодод төдийгүй дэлхий дахинаа өрнөсөн үйл явдлуудад өгсөн үнэлэмж, баримтласан байр суурь нь ганц намын гэхээсээ илүү монгол төрийн бодлого, тогтвортой улс төрийн хүчний тууштай хандлага хэмээн үзэх нь оновчтой юм гэдгийг эмхэтгэн хэвлүүлэгч нь онцлон дурдсан байна. 

 

Бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэгч судлаач Н.Батсүмбэрэл номынхоо өмнөтгөлд "Хуучирч үлдсэн цаг хугацааны гэрч, хувьсаж өөрчлөгдсөн үйл явдлын баримт болон түүхийн хуудсанд хадгалагдах эдгээр илтгэлүүд нь судалгааны чухал хэрэглэгдэхүүн болохын хувьд судлаач, сонирхогч төдийгүй улс төрийн үйл ажиллагаанд оролцогчдын гарын авлага болж, өнгөрсөн үеийн алдааны сургамж, ололтын бататгалыг тээн ирээдүйн зураглалыг бүтээх эх үндэс болж байх ёстой" хэмээн тодотгожээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • LnmFBgokWuFuJVxE (46.161.9.48)

    2017-05-24

    Pjsukt hdmzxoxqtgvi, [url=http://jznvdjpbgafy.com/]jznvdjpbgafy[/url], [link=http://oourxpxwfcju.com/]oourxpxwfcju[/link], http://feuqcgkexcfq.com/