“Шилдэг цахим хичээл” улсын уралдааны сүүлчийн шат эхэллээ

        Хөдөлмөрийн яамнаас мэдээлэл, харилцаа, холбооны технологи хөгжиж буй эрин үед Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаанд цахим сургалтын орчныг бий болгон хөгжүүлэх нь  чухал ач холбогдолтой хэмээн үзэж “Шилдэг цахим хичээл” улсын уралдааныг зохион байгуулж ирсэн. Уламжлалт уралдааныг гурван үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид боллоо. 

 

 

“Шилдэг цахим хичээл-2016” улсын уралдааныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээж хэлсэн үгэндээ “Энэхүү улсын уралдааныг  аймаг, хот, бүсийн хэмжээнд жил бүр зохион байгуулж, уламжлал болгосон нь цахим орчинд ажиллах багшийн ур чадварыг дээшлүүлэхээс гадна мэргэжлийн боловсрол, сургалт мэдээллийн технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн хөгжих боломжийг олгож, суралцагчдын суралцах хүсэл, тэмүүллийг бий болгоход ач тусаа өгөх болно.

 

 Мэргэжлийн боловсрол, сургалтыг олон хувилбартай, уян хатан хөтөлбөрөөр зохион байгуулахад онлайн, мультмедиа сургалтын хэрэглэгдэхүүнд суурилсан  сургалтыг нэвтрүүлэх хэрэгцээ бий.  Тухайн зорилтот бүлэгт чиглэсэн сургалт буюу малчдад зориулсан мэргэжлийн сургалтыг зохион байгуулахдаа онлайн буюу цахим сургалтыг нэвтрүүлэх шаардлага бий.

 

 

Төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын  байгууллагуудын 2500 гаруй багш нарын дотроос мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгээрээ өрсөлдөхөөр цахим хичээл боловсруулан уралдаанд оролцсон бүх багш нартаа салбарын мэдээллийн технологийн хөгжилд өөрийн хувь нэмэрээ оруулж, хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлэх нь зүйтэй хэмээгээд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэх сургалт улам бүр хүндээ чиглэсэн, сурах үйлийг хялбаршуулсан, цаг хугацааг хэмнэсэн, сонирхол татахуйц, хүртээмжтэй байх ёстойг багш нарт захьсан юм.

 

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын ур чадварыг мэдээллийн технологитой зэрэгцэн хөгжүүлэх, сургалтад шинэ дэвшилтэт технологи, арга зүйг нэвтрүүлэх, мультмедиа, цахим сургалтын орчинг сайжруулах, туршлагаа хуваалцахад үр дүнгээ өгөх “Шилдэг цахим хичээл-2016” улсын уралдааны эцсийн шатанд зүүн, баруун,хангайн болон говийн бүсээс тус бүр гурав, төвийн бүсээс дөрөв, Улаанбаатарын бүсээс найман бүтээл ирсэн бөгөөд тэдгээрээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулахаас гадна тусгай байр эзэлсэн хоёр бүтээлд ч мөн шагнал олгох юм. Мөн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Европын Холбооны “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих-2” төслийн тусламжтайгаар түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөжээ.  

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)