Цэцэрлэгийн багачууд замын хөдөлгөөний дүрэмд суралцав

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар Замын цагдаагийн тасаг хамтран жил бүр зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн өнөөдөр Монголын хүүхдийн ордонд болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 216 хүүхэд замын хөдөлгөөний мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөн юм.

 

Уг тэмцээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхэд багачуудад таниулах юм.

 

Ингээд тэмцээний нэгдсэн дүн гарахад 25 дугаар цэцэрлэг тэргүүн  байрт шалгарч, хоёрдугаар байрт 143 дугаар цэцэрдэг, гуравдугаар байрт 75 дугаар цэцэрлэг, тусгай байрт 14 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)