МАН-ын бүлгийн хурлын дараа байнгын хороо, чуулган хуралдана

 

Жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг өчигдөр УИХ-аас 80.4 хувийн саналаар хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн асуудлаар одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах юм байна. Тус байнгын хорооны хурлын цаг товлогдоогүй бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын дараа шууд орно гэж эх сурвалж хэлж байна.

 

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараа УИХ-ын чуулган хуралдах юм байна.

 

Дашрамд, Сонгуулийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаж мажоритароор буюу 76 тойрогт нэр дэвшигчдээ сойх нь зүйтэй гэж үзжээ. Мөн энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж байна.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)