Хан-Уул дүүрэгт цэрэг татлага 34-р сургууль дээр болно

 

        Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 06-ны 9 цагт эхлэнэ. Хан-Уул дүүргийн хувьд Яармагийн 34 дүгээр сургууль дээр 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Зарлан дуудах хуудас авсан иргэн цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх цэргийн үүрэгтний үнэмлэх эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж очих юм.

 

Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно гэдгийг дүүргийн Цэргийн штабаас мэдээлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)