Маршал таун орчимд амралтын өдрүүдэд зам хаана

 

Их Монгол  Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын “Маршал таун” руу ордог гарцнаас “Ривер гарден” хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг ирэх амралтын өдрүүдэд шөнийн цагаар,  хэсэгчлэн түр хааж зам барилгын  ажил хийх болжээ.

 

Дээрх хэсэгт энэ  сарын 07-ны 23 цагаас 05 дугаар сарын 08-ны 06:00  цагт, мөн 08-ны 23:00 цагаас 05 дугаар сарын 09-ний 06:00 цагийн хооронд зам хаах аж. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд жолооч нарыг өөр замыг сонгон зорчихыг Нийслэлийн автозамын газраас анхааруулав.

 

Их Монгол Улсын гудамжны 2.1км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гэрээ ёсоор ирэх сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)