“Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-ийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг зогсоожээ

 

        Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн сурагчид “Үдийн цай”-нд хордож, ХӨСҮТ-д дөрвөн сурагч хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгвэл тус сургуульд “Үдийн цай” нийлүүлдэг “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-ийн хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг түр хугацаагаар зогсоожээ. “Үдийн цай” хөтөлбөрийг 61 дүгээр сургууль дээрх компаниудтай гэрээ байгуулан үйлдвэрээс өдөр тутам нийлүүлж байжээ. Үдийн цайны бүтээгдэхүүнд нийлүүлсэн “Айплмүүн” ХХК-ийн жимст боов, “Хаан сүү” ХХК-ийн жимсний жүүс, нэг удаагийн соруул, сургуулийн хэрэглээний ус, мөн үйлдвэрүүдийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-т шинжлүүлэхээр хүргүүлсэн байна. Тиймээс тус компаниудад НМХГ, ХӨСҮТ хамтран тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариуг эцэслэн гартал дээрх үйлдвэрийн “Үдийн цай”-ны нийлүүлэлтийг түр хугацаагаар зогсоолоо.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)