АНУ-д сураггүй алга болсон Монгол бүсгүйг эрэн сурвалжилж байна

 

АНУ-ын Илиноис мужийн Дес Плэйнес хотоос гурван долоо хоногийн өмнө сураггүй алга болсон 35 настай Гансүхийн Зулцэцэг хэмээх бүсгүйг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

 

Дөрөвдүгээр сарын 11-ний өглөө хамгийн сүүлд түүнийг байрных нь хүмүүс харсан гэнэ. Түүнийг алга болохоосоо өмнө банкны ATM машинаар үйлчлүүлээд 2001 оны Honda Accord машинаараа явсан болохыг мөрдөгчид олж тогтоожээ.

 

Мөн тэр өдрөө түүний машин зэргэлдээх хотын гудамжны хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. Мөрдөгчид Зулцэцэгийг АНУ-д мэддэг дөрвөн хүн байдгийг тогтоож холбогдсон боловч мэдээлэл олоогүй гэнэ.

 

Зулцэцэг нь 2015 онд 11 дүгээр сард АНУ-д болсон сувилагчийн сургалтад оюутны визтэйгээр ирсэн байна. Тэр дараа нь тус улсад үлдэж Ривервүүдийн Солонгос ресторан болон Гленвью дэх сушиний ресторанд ажиллаж байжээ.

 

Зулцэцэгийг сураггүй болсноос хоёр хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд хамт ажиллагсад нь цагдаад мэдэгдсэн гэнэ. Хамт ажиллагсад нь түүнийг хөдөлмөрч, итгэлтэй ажилчин байсан гэж мэдүүлжээ. Түүнийг алга болохоосоо өмнө хэд хэдэн танилцах сайтаар үйлчлүүлж байсныг найз нар нь ярьсан байна.

 

Зулцэцэгтэй холбоотой мэдээллийг Дес Плэйнес хотын цагдаагийн утсаар авч байгаа гэжээ.

 

Эх сурвалж: ABC7Chicago.com

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)