УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар намаасаа гарна

 

        УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарах өргөдлөө өгөхөөр болсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд гараад удаж буй. Харин өчигдөр тэднийг албан ёсоор намынхаа даргад өргөдлөө өгч, АН-д элсэх болсон талаар мэдээлэл гарсан. Гэхдээ СЕХ-ноос өөр намын хүн өөр намын нэр дээр дэвшихийг хориглосон. Энэ талаар МҮАН-ын даргаас тодруулахад “Манай намын хоёр гишүүн намаасаа гарах өргөдлөө өгөөгүй. Гэхдээ бид Сонгуулийн хуулийг яаж өөрчлөхийг харж байна” гэв.

 

УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарснаар “Шударга ёс” эвсэл дөрвөн гишүүнтэй үлдэнэ. Үүний өмнө Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д эл сэхээ албан ёсоор зарласан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)