Жанет Жэйксон хөл хүнд болжээ

 

        Попын хаан Майкл Жэйксоны төрсөн дүү дуучин Жанет Жэйксон хөл хүнд болжээ. Тэрээр өнгөрсөн оны арван нэгдүгээр сард эхлэх байсан аялан тоглолтоо шалтгаангүй цуцалсан юм. Албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд твиттер хуудаснаа “Манай гэр бүлд чухал үйл явдал тохиолдож байгаа тул аялан тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүйд хүрлээ” гэж жиргэсэн. Хэвлэлүүд түүнийг жирэмсэн гэж таамаглан бичиж байсан ч хараахан батлагдаагүй байсан билээ. Тэгвэл өчигдөр дуучны ойрын эх сурвалж түүнийг гурван сартай жирэмсэн гэж баталжээ. Энэ сарын 16-нд 50 нас хүрэх дуучин Жанет, Катарын тэрбумтан Виссам Аль Манатай 2012 онд гэр бүл болсон юм.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)