Амьд хөгжмийн давалгаа “PLAYTIME”

 

        “Playtime” наадмыг ирэх сарын 24-26-нд Монгол шилтгээнд зохион байгуулахаар болжээ. 15 дахь жилдээ болж буй тус наадамд 50 гаруй хамтлаг, дуучид оролцохоо мэдүүлжээ. Дэлхийд алдартай Швед улсын “The Radio Dept ”, Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Сингапурын “Anna Judge April” болон ОХУ, Өвөрмонгол, Ѳмнѳд Солонгосын уран бүтээлчид наадамд оролцохоор ирнэ. Мөн электроник хѳгжмийн шилдэг 20 ди-жэй гурав хоногийн турш “Playtime”, “Шинэ давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан уран бүтээлээ хүргэх юм. Наадмын үеэр“Replay” буюу хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)