Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “UnionPay Cup - 2016” Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

 

        Дэлхийн 157 орны, 5.5 тэрбум харилцагчид ашигладаг, ЮнионПэй картын нэрэмжит “UnionPay Cup-2016” хөлбөмбөгийн Олон улсын нөхөрсөг тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж, энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Төрийн банкны хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид оролцон амжилтаар дүүрэн эх орондоо ирлээ.

 

Тус тэмцээнд “ЮнионПэй Интернэшнл” байгууллагатай хамтран ажилладаг Хятадын хөдөө аж ахуйн банк, Өвөр Монголын банк, Өвөр Монголын банкны нийгэмлэгийн шигшээ баг тамирчид болон Спортын мастер Б.Гомбо-Очир ахлагчтай Монгол улсын Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.  

 

Төрийн банкны шигшээ багийн хувьд энэ удаад зөвхөн төвийн ажилтнууд болон УБ хотын салбарын төлөөлөл болсон банкны ажилтнууд багтсан юм.

 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Төмөр замчдын Хөлбөмбөгийн талбай болон Өвөр монголын Их Сургуулийн хөл бөмбөгийн ногоон талбайд 3 өдрийн турш зохион байгуулагдсан юм. Энэхүү тэмцээнд манай баг тамирчид 1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол гэсэн үзүүлэлттэй оролцсоноос хаалганд оруулсан бөмбөгийн тоо болон чанарын үзүүлэлтээр бусад багуудаа тэргүүлж, цомын эзэд болсон юм.

 

Тус тэмцээний шилдэг тоглогчоор Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Б.Гомбо-Очир, Өвөрмонголын хөлбөмбөгийн банкны шигшээ багийн довтлогч ЗанВэнБо, шилдэг хамгаалагчаар Төрийн банкны тамирчид болох Б.Төрбадрах, Б.Нямбаяр нар шалгарч, “ЮнионПэй Интернэшнл” байгууллагын нэрэмжит шагналын эзэд боллоо. Тэмцээнийг БНХАУ-аас оролцогч банкнуудын хөгжөөн дэмжигчдээс гадна Хөх хотод сурдаг Монгол оюутнууд ирж дэмжсэн нь улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон юм. “ЮнионПэй Интернэшнл” болон БНХАУ-ын Корреспондент банкуудын хувьд цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмцээний үеэр илэрхийлж байлаа.

 

Дашрамд дурьдахад Төрийн банк нь “ЮнионПэй Интернэшнл” байгууллагатай хамтран 2015 оны 2-р сард өндөр нууцлал бүхий EMV чиптэй  ЮнионПэй картыг Монголд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд “Хайнанд хосоороо амрая”, “Платинум картын уралдаант аян”, “Эрч хүчтэй, адал явдалтай ЮнионПэйтэй аялал” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт харилцагчид болон дотоод ажилтнуудынхаа дунд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • DTlDNDymEmQwgQkS (188.143.232.41)

    2016-10-15

    MbZKLA http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • lekkxpumgexiWGZpph (188.143.232.41)

    2016-10-15

    86IYjH http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • VkuuBdGNiJRKRH (188.143.232.34)

    2016-08-09

    sLp78K http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com