Н.Энхбаярын улс төрийн карерь дуусгавар болох уу?

 

Саарал ордон бужигнасан,улс төрийн хүрээнийхэн шийдэлд хүрсэн, намууд суудлаа биш ч ирэх сонгуульд хэрхэн гүйх гүйдлээ олсон бас ч үгүй “халуухан” долоо хоног өнгөрч байна. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар намууд шийдэлд хүрч энэ удаагийн сонгууль жижиг 76 тойргоор явуулахаар парламент шийдэлд хүрлээ. Одоо намууд яаж мандатаа, тойргоо хувиарлах вэ? гэдэг дээр л хэрүүл тэмцэл багатайхан шиг “найрсаг” тохироо хийх үлдлээ.

 

Мөн энэ долоо хоногийн бас нэгэн онцлох үйл явдал бол МАХН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн асуудал байлаа. Хэдхэн хоногийн өмнө л эвслийн бүлгийн даргаараа О.Баасанхүүг томилсон ч бүлэг өнөөдөр тарах дээрээ тулсан учир "Бүлгийн дарга" гэх албан тушаал нь хэдхэн хоногийн настайгаар дуусгавар болж байх шиг байна. Эвслийн бүлэг тарах болсон гол шалтгаан нь бүлгийн гишүүд болох Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар бүлгээсээ болон намаасаа гарч, хуучин намын гишүүнчлэлээ сэргээн, төрхөмдөө буцах болсноо мэдэгдэснээр “Шударга ёс” эвслийн бүлэг үндсэндээ задарлаа.

 

УИХ-д 8-аас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намд орсон учраас “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д 6 гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа гол шалтгаан нь энэ. Өөрөөр хэлбэл цаашид “Шударга  ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон гишүүд бүлэггүй гэж ойлгож болох юм.

 

Нэгэн цагт их үйлийн төлөө хамтарч нэгэн тайзан дээр тоглож байсан намын нөхөд нь өөр өөрсдийнхөө мөрийг хөөлөө. Одоо эвслийн бүлгийн гол тоглогч Н.Энхбаяр яах вэ? энэ эргэлзээ улс төрийн хүрээнийхэн болоод өөр бусад намынханы анхаарлыг ихээр татаж байгаа асуудал. Намын нөхдийнхөн гэнэтийн шийдвэрүүд эрсдэлд хүргэж, ирэх сонгуулийн төлөвлөгөөнийхөн өнгийг сааруулсан ч мань хүн одоо аль хэдийнээ дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж суугаа нь лавтай.

 

Эвсэл энэ дампууралаар нэгэн цагт мандаж явсан Н.Энхбаярын улс төрийн карерь дуусгавар болох уу? Олон хүн энд өөр өөрсдийнхөө тааврын хариултыг дэвшүүлээд суух байгаа нь ойлгомжтой.

 

Одоо зөвхөн харах л үлдлээ. Яаж, хэрхэн, ямар замаар МАХН болон Н.Энхбаяр улс төрөөс зүүгдэж үлдэх вэ? эс бөгөөс эргэн ирэлтгүйгээр арчигдах уу? гэдгийг.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (25)

  • chatsga tsarait (124.158.125.9)

    2016-05-11

    Mongol tom zorilt devshuuldeg hun gantsl baina...Nambariin huu !!!Busadn tulga toirson um yariad suuj baina daa !!! hogliin hotolboriig demjij baina,,,,,,Amjilt husie !!!!

  • elbegdorj (124.158.125.9)

    2016-05-11

    MAXH neg hoer huneer dutahgui,,, Aimag burt 1000 tuudtai mash olon demjigchtei nam suu dee !!! Enhbayar bol niit massin sanal avdag tom uls torch shuu dee!!!

  • zochin (124.158.125.9)

    2016-05-11

    enhbayar dargiin reiting ulam osh baih !!! Jinhene uls torch jinhene lider hun um baina..mongold ene hunees oor lider alga daa,,,,

  • Irgedees (76.21.141.71)

    2016-05-07

    Enhbayr ymar laitai hamuu shig hun be!!! Mongol ulsad gai bolood l heden hugchuuliin tarhi ugaaj baidag zontson ovgon baina shuu.Muu energitei muu hun yum daa

  • даваа (49.0.161.166)

    2016-05-07

    энхбаярын шунал дуусах болоогүй юу, сэтгэцийг нь үзүүлбэл яасын бэ?

  • орчуулга хий (24.13.76.214)

    2016-05-07

    МАХН гэж одоо байхгүй,Энхбаяр ч одоо тэр зүгээр л монгол улсын иргэн л боллоо.МАХН гэж байхад боловсон хүчнийг эрдэм чадлаар нь биш өмч хөрөнгө өөрт нь долигногчдоор хүрээлүүлэх эхлэлийг энэ эрхэм тавьсаны балаг түүнийг нь АН"ынханхэтэрхийсайн хэрэгжүүлснээр монгол улс сүйрэлд хүрчихээд байна.Одоо энэ хүн улс төрд огт байж болохгүй орчуулгаа сайн хийгээд яввал өөрт нь хэрэг болно

  • ioo (90.146.122.250)

    2016-05-07

    mongold hen hereggui enhbayr hereggui.zuger dald orj uz

  • ioo (90.146.122.250)

    2016-05-07

    ene odoo zugeer zailaa.arai shunaltai horsoltoi hog ve.Chinii ue chn duussan enhbayraa.mongol tord chi ahij hereggui.hen gedgee chi hangalttai notolson.chamaig demjih hun tsoohon.

  • (211.41.219.253)

    2016-05-07

    Энэ муу өмхий хүрэн оймс одоо далд орох болоогүй юу. Хор найруулж хов хутган улс орон үймүүлж явахаас өөрийг мэдэхгүй шаар. З. Энхболд Женко нараа та нар энэнтэй нийлбэл хэн ч биш болно шүү. Нам дотроо л хэмлэлц. Хүрэн оймсоос хол явааарай

  • (112.72.11.104)

    2016-05-06

    ene hvn eebee shig tcalingaaraa amidarch boldgvi yum bhdaa

  • зочин (122.201.31.18)

    2016-05-06

    Н.ЭНХБАЯРЫН УЛС ТӨР ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА. ЭНХБАЯРЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

  • zochin (122.201.21.108)

    2016-05-06

    Энхбаяраас өөр хэн өлсөж, ядарсан ард түмний төлөө зогсох юм бэ? байгаа юу

  • Бурханч (103.26.194.3)

    2016-05-06

    Оймсыг нь өмсгөөд, хойт мөрийн номыг уншиж өгөөд хум пад руу илгээж үз, бурхан минь!

  • зочин (150.129.140.36)

    2016-05-06

    авилгалын загалмайлсан эцэг энхбаярыг Шоронд хийх хэрэгтэй. Түүнд өөр амьдрах газар алга.

  • (202.131.252.209)

    2016-05-06

    Эвсэл тарсан тухай зарлавал ЗГ ямар байх бол.Сүрлэн шовгор нурах уу.

  • (150.129.140.85)

    2016-05-06

    Харин ч ойрын үйл явдлууд түүний улс төрийн идэвхийг бүр идэвхижүүлэх байх. Зөв ажиллаж чадвал бас зөв хүмүүсээ нэр дэвшүүлбэл улс төрд орон зайгаа алдахгүй

  • Зочин (122.201.24.43)

    2016-05-06

    МАХНамдаа буюу үзэл бодолдоо үнэнч жинхэнэ Монгол эрийн хуйхнууд нь энэ Намд үлдсэн тул хүнээ зөв сонгон тойрогтоо зөв байршуулж чадвал санаанд оромгүй амжилт МАХН-д ирнэ

  • Зочин (122.201.24.43)

    2016-05-06

    Намбарын Энхбаярын улс төр ид өрнөж байна Хаа ч байсан юм

  • (150.129.140.177)

    2016-05-06

    ЭНХБАЯРЫГ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙНА УЛС ТӨР ДУУСАХ ДУУСАХГҮЙГ СОНГОГЧИД ХЭЛЭЭД ӨГНӨ

  • Энхбаяр (202.131.226.86)

    2016-05-06

    Энхбаяра одоо болно шүү дээ. Чи хангалттай идсэн үү идсэн баяжсан уу баяжсан. Төрөөд үхэх нь үнэн хорвоод чи юунд ингэж шуналтана вэ. Хэдэн үеэрээ идээд ч барахгүй мөнгөтэй болоо биздээ өөрөө. Баяртай нийлж хэд хэдэн залуусын амь насанд халдсан.

  • (182.160.32.43)

    2016-05-06

    ENHBAYRAAS OOR LIIDER MONGOLD BAIHGUI GEDEGIIG OLON TUMEN HARLAA SHUU DEE.ZOVLON UZEJ HATUUJSAN ENHBAYRIIG DEMJINEE.ENE HUNII TUULSAN AMIDRAL TER CHIGEEREE MONGOLCHUUDAD IL SHUU. LIIDER HUN L IIM AMIDRALIIG TUULDAG YUM BILEE.OOR HUN BAISAN BOL ODIID HEDIINE BAAS BOLSON BAIGAA.ULAM HUCHTEI BOSOJ IREEREI ERHEM ERONHIILOGCH ENHBAYRAA.TA BOL MINII ERONHIILOGCH YUM

  • (182.160.32.43)

    2016-05-06

    ENHBAYR GANTSAARAA BAISANCH MONGOLIIN BUH ULS TORIIN HUCHNUUDEES ILUU YUM BAINA.BOLOVSROLOOROO CH UHAANAARAA CH HOL TASARHAI ENE TSAGIIN TENGEREES ILGEESEN LIIDER YUM BAINA DAA.

  • ERDENEE (182.160.32.43)

    2016-05-06

    ERHEM ERONHIILOGCH ENHBAYR BOL ENE TSAGIIN LIIDER YUM BILEE.TUUNTEI MONGOLIIN BUH NAM NIILEED CH ILUU GARCH CHADAHGUI YUM BAINA.MONGOLCHUUD BOL LIIDEREE HULEEN ZOVSHOORNO HARIN ULS TORCH NERTEI BOHIR HUMUUS LIIDEREE HULEEN ZOVSHOORCH CHADAHGUI ULS ORNOO SUIRUULJ BAINA.ERHEM ERONHIILOGCH ENHBAYRIIG DEMJINE TUUSHTAI DEMJINEE.

  • ЗОЧИН (122.201.26.171)

    2016-05-06

    Одоо болно доо Өмнөх 2 Ерөнхийлөгч шигээ бай л даа Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн суудлыг Бурханы суудал байхгүй юү гэж үнэн хэлсэн байна. Иймд одоо болноо.

  • (103.26.194.30)

    2016-05-06

    зайлаа.