УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна

 

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан сая эхэлж хаалттай горимд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тавьсан санал асуулгыг хэлэлцэж эхэллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад асуулга тавьсан юм. Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэхүү асуудлыг хэлэлцэх үед нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцэх тул хаалттай хуралдах саналыг гаргаж дэмжигдлээ.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)