Анне Франкийн ертөнцийг виртуал кино болгоно

 

        Дэлхийн хоёрдугаар дайны үед нуугдаж байхдаа бичсэн 15 настай Анне Франк охины өдрийн тэмдэглэл нь фашизмын гашуун түүхийг хүн төрөлхтөнд танин мэдүүлж, асар богино хугацаанд утга төгөлдөр амьдарч болохыг харуулснаараа алдартай билээ. Найруулагч Ионна Хирсч, Дэнни Аврамс нар нацистуудаас нуугдаж байсан үеийн амьдралаар нь кино хийхээр болжээ. Аннегийн гэр бүл 1942 онд Отто Франкийн оффисын байшинд нүүж, тэндээ хоёр жил нууцаар байрласан юм. Түүний амьдардаг байсан дээврийн өрөөнд киноны үйл явдал өрнөх бөгөөд үзэгчид тэмдэглэлд бичиж үлдээснээр Аннетай цуг амьдрах юм. Найруулагч Дэнни Аврам хэлэхдээ “Виртуал технологийн анхны киног хийж үзэгчдэд кино урлагийн дэвшлийг мэдрүүлэхээр ажиллаж байна. Энэ киногоор Дэлхийн хоёрдугаар дайны үеийн үйл явдлыг харуулж хойч үеийнхэндээ түүхээ мэдэх, судлах хүсэл эрмэлзэлтэй болгох давхар зорилго тавьсан” гэжээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Jude (104.32.190.157)

    2016-05-09

    Ene Evrei ba*snuud tarhi ugaaj duusahgui yumaa.

  • Jude (104.32.190.157)

    2016-05-09

    Ene Evrei ba*snuud tarhi ugaaj duusahgui yumaa.

  • Jude (104.32.190.157)

    2016-05-09

    Ene Evrei ba*snuud tarhi ugaaj duusahgui yumaa.