Нарны цахилгаан станц барих санамж бичигт талууд гарын үсэг зурлаа

 

Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа. Шинэ нисэх онгоцны буудлыг байгаль орчинд ээлтэй "green airport" болгох зорилт тавиад буй. Тэгвэл энэ зорилгод нийцэх 50 мега ваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төсөлд Монголын талаас  "Moshea eco energy", хамтрагчаар Солонгосын "Idea Bridge" санхүүжүүлэгчээр "Kepco kdn" компаниуд хамтарч ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Сэргээгдэх эрчим хүчний энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол, Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, бизнесийн салбарт илүү олон аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллах үүд хаалга нээгдэж байгаа юм. Түүнчлэн дэлхийн дулаарал, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед нарны цахилгаан станцын станцын төсөл хэрэгжүүлж байгаа нь нүдээ олсон ажил гэдгийг талууд санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ онцлон тэмдэглэж байлаа. Төслийг санхүүжүүлэгч "Kdn" компанийн захирал Lim Sookyoung хэлэхдээ "50 мега ваттын хүчин чадалтай нарны эрчим хүчний станц гэдэг өндөр хүчин чадалтайдаа багтана. Энэ төслийг санхүүжүүлэх гэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Бид сэргээгдэх эрчим хүчний төсөлд хамтарч ажиллаж байна. Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх асуудалд тодорхой хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Дэлхийд тэргүүлэх технологи, техниктэй "Kdn" компани энэ ажлын гүйцэтгэлийг хариуцаж байгаа. Монгол тал төсөл хэрэгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаа учраас итгэл төгс хамтран ажиллаж байна" гэлээ. Харин төсөлд хамтрагч "Idea bridge" компанийн захирал Suk Whan Chang том бүтээн байгуулалтад оролцож буйдаа баяртай байгаагаа хэлээд сэргээгдэх эрчим хүчний төсөлд богино хугацаанд бэлтгэж, санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь Монголын талын идэвхи санаачилгатай үйл ажиллагаатай холбоотой гэдгийг тодотгосон юм. Энэ үеэр "Moshea eco energy" компанийн захирал Д.Батбаатараас төслийн талаар цөөн асуултад хариулт авлаа. 

 

 

Д.Батбаатар: 50 мега ваттын нарны цахилгаан станц 12 сая мод тарьсантай тэнцэнэ

 

-Энэ төсөл Монголд хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?

 

-Өнөөдөр энэ сайхан нарлаг өдөр Монголд нарны сэргээгдэх эрчим хүчний 50 мега ваттын цахилгаан эрчим хүчний санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Энэ төслийг хамтарч хэрэгжүүлэхээр болсноор Монгол Солонгосын эрчим хүчний салбарт томоохон ажлын эхлэлийг тавилаа гэж ойлгож байна. 2017 оны эхний хагаст Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Бидэнд бодууштай зүйл их бий. "Буянт-Ухаа" нисэх буудлыг яагаад өөрчлөх болов гэхээр хотын утаанд байгаа учраас онгоц буухад хүндрэл учирдаг тал бий. Энэ байдлаас үүдэн төслийн санаа гарч ирсэн юм. Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудлыг "Green airport" чиглэлээр хөгжүүлэх санаа төрсөн. Үүний тулд нисэх буудлын үндсэн болон нөөц цахилгааны эх үүсвэр нь нарны цахилгаан эрчим хүчээр ажилладаг байх нь зүйтэй гэж бодсон. Тиймээс төвийн эрчим хүчинд суурилсан 50 мега ваттын нарны цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлж байгаа юм.

 

-Ямар хугацаатайгаар төслийг хэрэгжүүлж байна вэ?

 

-Төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Эхнийх нь 15 мега ватт 2017 оны эхний улиралд, дараагийнх нь 2019 онд 15 мега ватт, гурав дахь нь 2021 онд 20 мега ватт ашиглалтад орно. Төвийн эрчим хүчний шугаманд холбогдох учраас хүн бүр хэрэглэгч болох ач холбогдолтой. Уг төслийг хэрэгжүүлснээр монголчууд дэлхийн дулаарлын эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. 50 мега ваттын нарны цахилгаан станц гэдэг 12 сая мод тарьсантай тэнцэх хэмжээний буянтай ажил болж байгаа. Тэгэхээр ногоон хөгжлийг дэмжиж байгаа хүн бүр төслийг дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэл төгс байна. Энэ төсөлд хамтрагч тал болох "Idea bridge", санхүүжүүлэгч "Kepco kdn" буюу Солонгосын эрчим хүчний салбарт тэргүүлэх шилдэг компаниуд ажиллахаар болж байна.

 

Т.Дүүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.9.42.2)

    2016-05-08

    Батбаатар даргад баяр хургэе.

  • ЗОчин (202.9.42.2)

    2016-05-08

    Их зов юм болжээ.

  • Хайдо (202.9.42.2)

    2016-05-08

    Нарныэрчим хучийг ашиглах боломж Монголд нилээд их байгаа боловч Жилийн 4 улиралтай тул Монгол орны нарны кадасторыг зайлашгуй ашиглах шаардлагтай байдаг.Учир нь овлийн улиралд нарны радиаци зуныхаас 2-3 дахин буурах ба оргил цаг 4-5 цаг болдог.Гэтэл эрчим хучний хэрэглэгээ оволд 2 дахин осдог тул нарны кадасторыг зайлшгуй ашиглаж хэрэглээгээ хангах нарны зайн системийн хучин чадлыг зов тооцох шаардлагтай болно. Монгол орны нары эрчим хучний жил, улирал сарын газар зуйн тархалтын кадасторын зураглалыг ШУА-н ФТХ-нд 2003 онд 20-30 жилийн цаг уурын хэмжилтийн материалыг ашиглан боловсоруусан юм. Одоо тавигдасан ихэнх нары зайн системууд ямарч тооцоогуй,байрлал буруу хийгдэж байгаа нь эдийн засгийн ур ашигийг бууруулахаас гадна хэрэглээг зохистой хангаж чадахгуй байгаа болно.Жишээ нь гудамж тосолоор тавигдсан нары зайн системуудийг ондор байшингийн ар талд тависан байгаа нь мэрэгжлийн хумсийн оролцоогуйгээр хийгдсэний баталгаа юм.Тэнд хэрэв хэрэглээг зов тооцож ,кадасторыг ашигласан бол одоогийн тавигдсан нарны зайн чадлыг 3-4 дахинаар бага болгох боломжтой.