“Хос орчлон” хүндэтгэлийн тоглолт болно

 

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 9-нд МУСТА дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Хос орчлон” хүндэтгэлийн тоглолтоо үзэгч түмэндээ толилуулна.

 

Энэ хоёр уран бүтээлчийг саяхан БСШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн тушаалаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм. Уг цол тэмдэг нь “СУИС төгссөн залуусын ромбо тэмдэг, эсвэл анхны тоглолтоо хийсэн дуучны авдаг шагнал” мэт нийтлэг ойлголт олны дунд түгж, шагналын үнэ цэнийг бууруулах болсон хэмээдэг. Иймд БСШУЯ-наас ч уг шагналыг залуу уран бүтээлчдэд олгоогүй жил гаруй болоод байв.

 

Орчин цагийн нийтийн дууны гурав дахь үеийнхэн болох Б.Болд, Э.Чулуунчимэг нар энэ хүндтэй шагналыг хоёр удаагийн тайлан тоглолт, цомог, 298 удаагийн аялан тоглолт хийгээд хүртжээ. Тэд энэ хүндтэй цолондоо хүндэтгэл үзүүлж, юу сурч мэдсэнээ үзэгч түмэндээ “Хос орчлон” тоглолтоороо толилуулахаар шийджээ.

 

Уг тоглолтонд МУСТА Б.Болд, Э.Чулуунчимэг нараас гадна нэгэн үеийн залуу уран бүтээлчид, дуучид оролцох юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)