Японд төрөлт эрс буурчээ

 

        Япон улсад төрөлт эрс буурсан нь дэлхийд урьд хожид байгаагүй үзэгдэл боллоо. Япон улс 127 сая хүн амтайгаас 13 хувийг 0-15 насныхан эзэлж байна. Харин 36 хувийг 65-аас дээш насныхан эзлэх болжээ. Ийнхүү төрөлт жилд 150 мянгаар буурч буй нь үндэсний хүн амын бодлогод нөлөөлж эхэлснийг Японы Хүн амын хөгжлийн яамнаас өчигдөр нийтэлсэн байна. Японы Засгийн газраас төрөлт эрс буурсныг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаа мэдэгджээ. Тиймээс төрөх насны эмэгтэйчүүдэд чиглэсэн улсын бодлого боловсруулахаар төлөвлөсөн аж.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)