Нийслэлийн ногоон бүсийг цэвэрлэж байна

 

Нийслэлийн ногоон бүс, зусланд бүх нийтийн цэвэрлэгээ хийгдэж байна. Их цэвэрлэгээнд Тахарын алба, “Шинэ мянганы залуус” ТББ, “Монголын залуучуудын холбоо”, “Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академи”, “Ариг банк”, “Ижий гүнж” ТББ, “Тэнгэрийн тод тамга” ТББ нэгдэн оролцож буй.  

 

 

Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний нээлт маргааш Чингисийн талбайд 10.00 цагаас, зуслангийн чиглэл Зунжингийн өмнөх талбайд 11.00 цагаас болно.

 

 

 “Шинэ мянганы залуус” ТББ, 250 хүний бүрэлдэхүүнтэй Их тойруу

 

 

“Тахарын алба”, 70 хүний бүрэлдэхүүнтэй Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл /Туул гол/
“Тэнгэрийн тод тамга” ТББ, 50 хүний бүрэлдэхүүнтэй Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл/ Туул гол
“Шангрила” зочид буудал” /MCS/ 50 хүний бүрэлдэхүүнтэй Арслантай гүүрнээс Шангрила хүртэл
“Ижий гүнж” ТББ, 40 хүний бүрэлдэхүүнтэй 100 айлын Сэлбийн гүүрнээс Арслантай гүүр хүртэл
“Жи Мобайл” 250 хүний бүрэлдэхүүнтэй Салхитын зуслангаас Яргайт хүртэл
“Хөтөчийн зам”, ТББ 50 хүний бүрэлдэхүүнтэй Гачуурт Тэрэлжийн бүс нутаг
“Тэнгэрийн тод тамга” ТББ, 100 хүний бүрэлдэхүүнтэй Зүүн салаа баруун салааны зуслангийн хэсэгт цэвэрлэгээ зохион байгуулна. Цэвэрлэгээнд нийт 810 хүн оролцоно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)