Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

 

2016 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

Энэ сарын 8-нд баруун болон төвийн нутгийн өмнө, говийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо,, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд зарим газраар секундэд 12-14 метр, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)