Хуучин орон сууцны үнэ буурчээ

 

        Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 04-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн 4-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 4-р сарын үр дүнтэй харьцуулахад -11.2 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарсан юм. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ.

 

Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5019 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • xqBsPtIXimOXJ (46.161.9.48)

    2017-05-05

    71NPyb wqmkmkhtbspw, [url=http://gkcljrvzeypu.com/]gkcljrvzeypu[/url], [link=http://rbdnyhdzevpc.com/]rbdnyhdzevpc[/link], http://gdtxpogvliet.com/

  • зочин (202.21.106.158)

    2016-05-13

    Хуучин байранд баруун зүүнгүй элдэв засвар, томсгох, тансаглах гээд элдэв өөрчлөлт хийж эцэст нь өөрсдөө болохгүйг нь ухаараад хүнд хямдхан зарж л байгаа шүү дээ??Ингэж суурь ханыг өөрчилсөн анхны эзэдийг нь бүр хашрааж өгөх хэрэгтэй байна?Эцэст нь хүмсийн амьдрал-"АМЬ" шүү?? За тэгээд шинэ байрны ихэн ньдандаа гадаадынханыг дууриасан ГАЛ ТОГОО- ТОМ өрөөнүүд нь нэг дороо?? Та нар хоолоо үнэртээд өглөө орой ер нь хэдийд ч гэсэн ямар байх талаар гэр бүлдээ сэтгэгдэлээ хуваалцаад үз дээ? Ийм тэнэг зохион байгуулалттай орон сууцыг цаашид гаргахгүй байх тал дээр саналаа дэвшүүлцгээе??Дуртай ч дургүй ч та нар авч л таараа гээд байгаа юм биш үү? Хүмүүсийн ая тух,ариун цэвэр, ажиллах, амрах боломжыг сайн тусгасан гэж үү?? харин ингэж түргэн шуурхай барьж байгаа нь "МӨНГӨ"-үү? "ӨНГӨ"-үү?