Бээжингийн агаарын бохирдол буурчээ

 

        Бээжингийн орчны шинжилгээний газраас хотын агаарын бохирдол 21.8 хувиар буурсныг өнгөрсөн мягмар гаригт мэдэгджээ. Энэ нь агаар цэвэршүүлэх төслийн ахицтай үр дүн болохыг хотын удирдлагууд дурджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, агаарын ноцтой бохирдлын хэмжээ буурсан байна. Мөн 2016 онд Бээжин болон нийслэлийн тойргийн нүүрсний хэрэглээг багасгах, хуучин автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах аж. Түүнчлэн агаар цэвэршүүлэх төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ Хятадын Засгийн газраас мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, нүүрсийг цэвэр эрчим хүчээр орлуулах төсөл эхэлжээ. Энэ жил Бээжин хотын хэмжээнд 113 мянган хуучин автомашин, хурд багатай ачааны зориулалтын 170 мянган машиныг бүрэн устгалд оруул жээ. Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлттэй 10 мянга гаруй суудлын автомашин, аялал жуулчлалын зориулалттай цахилгаанаар цэнэглэдэг машин 62 таксиг үйлчилгээнд шинээр оруулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)