Тэрхийн цагаан нуур

2012 оны 1 сарын 5
Галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн хангайн нурууны үзэсгэлэнт нууруудын нэг.Хорго уулаас баруун тийш 2-3 км орчимд байрлах энэхүү нуур нь 16 км урт, 6 орчим км өргөнтэй, 20 м гүнтэй, 61.1 км.кв талбайтай цэнгэг уст , урсгал нуур юм.

Далайн түвшнээс дээш 2060 м өндөрт байрлана.Хойт, урд Тэрхийн гол нийлж Тэрхийн цагаан нуурын баруун талаас цутгах бөгөөд хойно, өмнөөс нь олон жижиг голууд цутган нийлдэг.

Тэрхийн цагаан нуур нь 11 сарын үед хөлдөн 1 м хүртэл зузаан мөсөн хучлага нөмрөн байгаад хавар 5 сарын үед мөсөн баринтагаа тайлдаг.

Нуурын төв хэсэгт орших Чандмань толгойд санхам хэмээх сайхан үнэрт ургамал битүү ургах бөгөөд алтан гагнуур, бамбай, сөд, дэгд, ямаан сэрдэг, зээргэнэ, таван салаа, ганга тэргүүтэн эмийн ургамлууд ургана.Чандмань толгой нуурын түвшнээс дээш 28 м өндөр.

Тэрхийн цагаан нуур болон Чандмань толгойн тухай нутгийн ард түмний дунд яригдсаар ирсэн уран яруу домог бий.







www.UNEN.mn сайт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...