Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.

Өнөөдөр буюу энэ сарын 14-нд мод тарих өдөр тохиож байгаа юм. Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөгөөдөр буюу энэ сарын 15-нд Дархан хотод ажиллах үеэрээ мод тарихаар төлөвлөсөн байна. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг маргааш Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)