МАХН-д үлдэх хүн байна уу?

 

        Энэ удаагийн УИХ сонгуульд дуулиан шуугиан хэл амтай нь дээр зарим улс төрийн намуудын хувь заяаг шийдэж байгаа бололтой. Тодруулбал, МАХН. Засгийн нэг бүрэлдэхүүн болох “Шударга ёс” эвслээс Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гарч Монгол Ардын намд, Г.Уянга, Л.Цог нар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд, Н.Батцэрэг, М.Сономпил нар  УИХ дахь Ардчилсан намын бүлэгт элссэнээр тус бүлэг О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар гэсэн дөрвөн хүнтэй үлдсэнээр бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон билээ. Сонгуульд гарч л байвал хамаагүй урд өмнөх түүхээ мартан өөр намд шургах болсон тэдэнд сонгуульд яаж ийж байгаад л гарах нь чухал бололтой. Төрийн дээд албан тушаал залрах нь тэдний гол зорилго. 

 

Засаг барилцаж буй нэг субьект нь  бүлэггүй болсон нь Засгийн газар цаашид тогтвортой ажиллаж чадах уу гэсэн асуултыг үлдээж буй бөгөөд үүнд  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын өгсөн товчхон хариулт нь  “Шударга ёс бүлэг задарсан ч эвсэл задраагүй” гэх тайлбар байлаа. 

 

“Шударга ёс” бүлгээр дамжуулан хувийн улс төр хийж, хууль тогтоох төрийн дээд байгууллагад нөлөөлөх гэсэн Н.Энхбаярын хүсэл ийнхүү хязгаарлагдахтай зэрэгцээд, түүний намыг гудамжинд “хөөж” гаргах тухай яриа улс төрийн хүрээнээс дэгдэх болсныг хов жив төдийгөөр өнгөцхөн дүгнэж боломгүй.

 

Санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа “бор шувуу”-нд итгэхэд хэцүү ч хэрэв Ардчилсан нам засгаас МАХН-ыг хөөлөө гэхэд алдах юм үгүй. АН-ын 35 кноп дээр МҮАН-ын хоёр, ИЗНН-ын хоёрыг нэмбэл УИХ-д ердийн олонх болно гэсэн үг. Нөгөө талаар  үлдэж байгаа 45 хоногт Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах асуудлыг хөндөж, саналаа алдахыг МАН хүсэхгүй нь лав. Харин бүлгийн дарга болоод тав хоногийн дараа бүлэггүй хоцорсон О.Баасанхүүд ийм  нэг гомдол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хожих юмгүй, нэмэгдэхүүний байрлалыг өөрчиллөө гэхэд нийлбэр дүн нь ижилхэн гарах асуудалд улс төр хийх нь утгагүй гэдгийг МАН ч, МАХН ч мэдэж байгаа биз. Харин Ардчилсан намын хувьд дангаараа засаг барьж сонгуульд оролцлоо гэхэд үүнийг бас л буруутгах аргагүй тактик. 

 

МАХН-ын зүгээс “Засгаас сайн дураараа гарахгүй, харин хөөж болно. Хөөсөн үед чинь хоргодоод байхгүй” хэмээн гэдийж буй ч үнэндээ бүлгээр дамжуулан хийдэг тэдний “шантааж” үгүй болсон гэдгийг мэдэрч байгаа байх. Ямар ч байсан намын даргадаа “үйлчлэх” тогтоолын төслийг Ц.Оюунбаатар Ц.Нямдоржийн хэлсэнчлэн халааснаас гаргаж, дэмжүүлэх боломжгүй болсон юм. Хэрэв МАХН хазгай л гишгэвэл сайдууд нь Ардчилсан намын гэрээс хөөгдөх дээрээ тулж магадгүй юм. Өмнө нь 26 кноптой МАН-ын зургаан гишүүнийг Ардчилсан намынхан урьж оруулчихаад хөөгөөд гаргачихсан гашуун сургамж байна. Тэгвэл УИХ-д дөрөвхөн кноптой үлдсэн МАХН-ын  гурван сайдыг хөөхөд Ардчилсан нам төвөгтэй биш. Гэхдээ МАХН-ын сайдуудыг хөөхөөр болсон гэдэг яриа бол Ардын нам болон Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс шидэж байгаа албажаагүй яриа гэдгийг онцлох нь зөв болов уу.  

 

Гэсэн ч МАХН-ын гишүүнчлэлтэй гишүүд ууган намаасаа гараад бараг дуусах нь. Намаасаа гарах эхлэлийг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр эхлүүлсэн бөгөөд түүний араас гавьяат эмч Л.Жамбалжав, МАХН-ын Нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, Г.Дугаржав нар намаасаа гарч байгаа талаараа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр мөн МАХН-ын гишүүд гишүүнчлэлээсээ татгалзаж намаасаа гарч байгаа талаараа мэдээлэл өгнө гэсэн яриа гараад байна. Ийнхүү МАХН-ын дарга Н.Энхбаярын эргэн тойрон дохь итгэлт хүмүүс нь намаасаа гарч өөр намд элсэж орсноор энэ намыг хүнгүйдүүлж, хүчгүйдүүлэх өнгө аяс харагдаж эхэллээ. МАХН-д үлдэх хүн байна уу? 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • (124.158.125.9)

    2016-05-17

    Tus tusiinhaa ambiitsa hoodog uchraas iim zuil bolj baina. Bagiin toglolt alga daa..Enhbayar bol huchtei udirdagch uchraas ingej baina

  • zochin (124.158.125.9)

    2016-05-17

    Mongolchuud huneer hatuu yg heluuleh durgui duraara baih sonirholtoi uchraas iim baliar um hiitsgeej baina, Dargadaa udirduulahgui yamar hunbaidag um,,,,

  • (122.201.21.123)

    2016-05-17

    ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ ЯРИХ БАЙСАН БОЛ ТЭР НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГАДАА ХЭЛНЭ БИЗДЭЭ ЭД ЕР НЬ ХЭН ЮМ БЭ ТБД-Н МОЛЬКО Л БАЙНА СҮРТЭЙ ЮМ

  • Зочин (109.27.84.150)

    2016-05-16

    Албан тушаалын төлөө амиа ч өгөхөөс буцахгүй хүн хогнууд энд тэндхийн сэг зэм дээр эргэлддэг шиг хаана хэн юу амлана тэр нам хүчин рүү амиа ч алдахаас буцахгүй эргэлдэ н хуцалдана энэ бол үнэндээ ой гутмаар юм зайлуул хаана ч очсон дахин дээшлэх боломжоо алдаж байгаа хүн хогнууд. Тэрбишдавга Улаан болон тэднийг даган зулгуйдагч хүн хогнуудад нарангийн оршуулгын хаалга л нээлттэй байна. Тэнд тэдний хүссэн тансаг хаус тасархай машин албан тушаал тамын тасалбар бүгд байгаа шүү тийшээ марш хүн сүгнүүдээ.

  • haha (150.129.142.131)

    2016-05-16

    bash zub ene zaluus zorigtoi bn abjilm

  • зочин (43.242.243.77)

    2016-05-16

    УЛААН ТБД ГАРЛАА Л ГЭНЭ. НААД ХӨХДҮҮД ЧИНЬ ГАРЧ ОРЖ ҮЗЭЭГҮЙ БИШ ГАЙХААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ. УЛААНЫ ЭХНЭРИЙН ДҮҮ ЛХАГВАЦЭДЭН, ШИЙЛЭГДАМБЫН НАЙЗ ДУГАРЖАВ ГАРАХГҮЙ ГЭЭД ЯАХ ЮМ БЭ. У, ТБД, ШИЙ -ГИЙН БӨӨРӨНД НААЛДАГСАД, УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ХАЙГЧ НЭГ БҮЛЭГЛЭЛ ШҮҮ ДЭЭ. МАХН-ЫГ ДЭМЖДЭГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЙНШДЭЭ. ДЭЭГҮҮР ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ НАМД БАЙСАН ХҮМҮҮС Л ЯВЖ БАЙНА. НАМЫН ЖИРИЙН ГИШҮҮД БҮГД Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ОЙЛГОМЖТОЙ Л ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨЖ БАЙХАД ЮУНД НЬ ГАЙХААД БАЙГАА ЮМ БЭ.

  • (27.123.214.115)

    2016-05-16

    Энхбаяр хатуу шаардлагтай хэлсэн үгэндээ эзэн болохыг шаарддаг маш зарчимч болохоор энэ хүмүүс амбиц хөөж ороод өөрсдөө гологдож байгаа нь Ман аас урваж Махн д ороод өндөр албан тушаал бүхнийг улайран авч ямбалчихаад зугтаж байгаа нөхдүүд бол эх орон эхнэр хүүхэдээ ч худалдхаас сийхгүй толгойнууд. Энэ нам. Энхбаярын биш ард түмний нам байх шүү. Дашрамд хэлхэд биэнэ намын гишүүн биш шүү харин монгол хүний цөлх ухаанаар хархад тийм байна даа

  • зочин (202.9.42.4)

    2016-05-16

    Урваж байгаа хүмүүст албан тушаал амласан болоод гарч байгаа биз дээ.

  • 123 (93.115.95.216)

    2016-05-16

    erthen garsan ni deer dee, ene hubisgalt nam unendee uamar cn ireedui alga bolloo, dandaa mongo, abilgal unertsen hetsuu baiguullaga bolj,

  • s (91.219.236.218)

    2016-05-16

    enkhbayar oims bayanselenge baasankhuu te uldeh yum bn da hahah

  • (182.160.38.9)

    2016-05-16

    zugeeree garah negne gar songuulid ymarch baisan sain suudal abnaa haraarai

  • (103.9.90.130)

    2016-05-16

    Энхбаярын оймс, Баянсэлэнгийн бандаж хоёр л үлдэж дээ

  • зочин (122.201.24.130)

    2016-05-16

    Барилгачдын хөрөнгийг луйвардсан барилга корпорацийн луйварчин захирал Л. Шагдаррагчаа л үлдэх байх даа.

  • (202.179.31.23)

    2016-05-16

    МАХН-д хүн үлдэхгүй ээ. Шалтгаан нь тодорхой. Энхбаярын зөвхөн хувиа бодсон улс төрийн тоглолт, жүжиг нь дэндэж байгаа тул ийд байдалд хүрсэн. Буурал намыг өөрийн төлөө 2 хуваасны шанг хүртэж байгаа хэрэг. Цаг хугацаа бүхнийг харуулж байн даа. Энхбаяраас өөр хүн энэ намд бараг үлдэхгүй дээ