Улаанбаатарт 33 хэм дулаан

 

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө сэрүүсч 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 19-24 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 33-38 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

 

2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 13-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв: 

 

  9,10-нд ихэнх нутгаар, 11,12-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, говийн нутгийн өмнөд хэсэг Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-07-30

    wh0cd674813 Buy Avana crestor tretinoin cream 0.1

  • (46.161.9.20)

    2017-06-17

    wh0cd4385532 Buy Zovirax

  • IXyKZrFCeJTNnsSdVK (46.161.9.31)

    2016-11-23

    2Th9sh lawxtzgaiwon, [url=http://nuhkygnnfshk.com/]nuhkygnnfshk[/url], [link=http://kzhibvrxirja.com/]kzhibvrxirja[/link], http://kgnizcuwzlei.com/