Хөшгийн хөндийн ОУ-ын нисэх онгоцны буудал баригдах болсон түүх

 

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал баригдах болсон түүх-

 

Одоогоос 10 жилийн өмнө УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон Улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Койзүмитай уулзаж, “Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт зам Улаанбаатарын дээгүүр гардаг. Дөт зам дагуу Олон улсын нисэх онгоцны буудал барихад туслаач” хэмээн санал тавьсан байна. Төд удалгүй 2006 оны наадмаар Койзүми Ерөнхий сайд Монгол Улсад айлчлахдаа, “Таны тавьсан саналыг судалж үзлээ. Зөв зүйтэй санал байна" хэмээн дэмжиснээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал баригдах анхны гэрээ хэлэлцээр байгуулагдаж байсан түүхтэй ажээ.

 

 

Шинэ нисэх буудал New Ulaanbaatar International Airport буюу NUBIA Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нэртэйгээр баригдаж байна. Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа бөгөөд 2017 онд нээгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Буудал байгуулалтын эхний санхүүжилт болох 540 сая ам.долларыг Японоос 40 жилийн хөнгөлттэй зээлээр олгожээ. Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтанд орсноор Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт зам бий болох бөгөөд тус бүс нутагт 100 мянган хүнтэй хот бий болно. Мөн МУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, аялал жуулчлал бодитоор хөгжих гарц нээгдэх юм байна.  

 

 С.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (124.158.79.8)

    2016-06-21

    Хугацаа алдсан шалтгаан нь Оюун сайд байхдаа хурдны зам тавих болон дэд бүтцийг Монголын тал хариуцана гэж гэрээ байгуулаад тэрийг нь Японууд хийхийг хүлээгээд гэсэн шалтгаан сонсож байсан юм байна. Гэхдээ бүр АН намын засгийн газрын гишүүнээс нь сонссийм байна

  • (202.55.191.76)

    2016-06-02

    Битгий худлаа бичээд бай наад шинэ нисэх буудлыг анх Азийн Хөгжлийн банкны 30 сая ам долларын зээлээр 1993 онд барих техник эдийн засгийн үнэлгээ хийж хуучин Төв аймгийн нисэх буудал Налайхын цэргийн нисэх буудал Хүй долоон худаг гэсэн газруудад судалгаа хийж сонгож байсан үүнд М. Энхболд хамаагүй. Тэр судалгаа Америкийн AARTEC гэдэг компани хийсэн материал нь архивд байгаа ингэж худлаа ярихаа боль зүгээр л үргэлжүүлсэн гэж бич

  • zochin (37.220.133.161)

    2016-05-20

    Tohirson ajiliig zogsoohgui tsaash ny guitsetgeh ny hamgiin tom amjilt shuu. Ih tsag hugatsaa aldsan tegeegui bol udiid shine buudaliig ashiglaj baih baisan.

  • (103.212.119.253)

    2016-05-18

    ЮМ УНЭНЭЭРЭЭ САЙХАН!!!! М. ЭНХБОЛД ЕРЕНХИЙ САЙД БАЙХДАА ЯПОН УЛСЫН ЕРЕНХИЙ САЙД ТОШИКУ КОЙЗУМИТАЙ ТОХИРЧ АНХ УДАА ЭХЛУУЛСЭЭН!!!!! ХАРИН АРДЧИЛСАН НАМЫН БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ХОЕР ИДЭЖ УУЖ ЦЕЛМЕХИЙГ НЬ ХИЙЖ БАЙГАА ЮМ БИЛЭЭ!!!!!!!