Ганцхан сарын сайд

 

        АН засгийн эрх барих дөрвөн жилийн хугацаанд төр үндсэндээ ой санамжаа алдав. Тэр дундаа Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд нь тавхан сарын дотор орон гарантахыг монголчууд бултаараа харлаа. Өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганаар ЭМС-ын сайдад С.Ламбааг томилсон нь ийнхүү Ч.Сайханбилэгийн ой санамжийг хэмжихэд хүргэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр одоогоос ердөө тавхан сарын өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Л.Жамбалжавыг ЭМС-ын сайдад томилохоос татгалзсан. Ингэхдээ тэтгэврийн нас нь болсон гэх үндэслэлээр түүнийг түлхсэн байдаг. Гэхдээ мэдээж хуулийн хүрээнд буюу Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд ингэж шийдсэн. “Төрийн ажлыг хийхийн тулд, тэр дундаа хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалдаг салбарыг ажлын чадамжтай хүн удирдах ёстой” гэж үзсэнийг тухайн үед зөвтгөх хүн цөөнгүй байсан.

 

Гэтэл үүнээс хэдхэн сарын дараа яг эсрэг шийдвэр гаргаж, тэтгэврийн нас нь гүйцсэн хүнд эрүүл мэндийн салбарыг даатгаж орхив. Үндсэндээ 67 настай Л.Жамбал жавno, 66-тай С.Ламбаа yes гэх нь тэр. Хэдийгээр уг томилгоог олонх кнопдсон ч УИХ-ын босгыг Ч.Сайханбилэг сайд давуулсан. Зөвхөн энэ жишээнээс харахад АН-ын үед төрийн ажлын залгамж чанар алдагдах асуудал лөөлөө болж, салбар сайдтай байх нь чухал биш сайд нь АН-ынхны таалалд нийцсэн байх ёстой гэх үндсэн шалгууртай болж хувирав бололтой. Үгүй гэх нь ээ бүхэл бүтэн най ман сарын хугацаанд эрүүл мэндийн салбараа хэрүүлийн алим болгож, эзэнгүй байлгадаг эрх баригчид бай-мааргүйсэн.

 

СОЦ НИЙГМИЙН БАГШ ОРЧИН ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ УДИРДАНА

 

Ийнхүү бүтэн найман сарын турш мэргэжлийн удирд лагагүй байсан сал-ба рыг сая нэг эзэнтэй бол-гохдоо С.Ламбааг сонгосон нь түүний намтар дахь “муу” түүхийг нэмж орхив. Бүрэн эрх нь дуусгавар болж буй УИХ ганцхан сарын “нас”-тай сайдаар тэтгэврийн насны хүнийг сонгосон нь АН хэр зэрэг боловсон хүч ний нөөцтэй вэ гэдгийг шууд илтгэнэ. Тэдэнд үнэн-дээ тэтгэврийн насны хүн л олдов бололтой, бүтэн найман сарын турш хайсны эцэст шүү дээ. С.Ламбаагийн хувьд Эрүүл мэндийн салбарыг хоёронтаа толгойлохоор болж байгаа ч түүний алба ганц хан сарын хугацаатай. Тэр тээ соц нийгмийн багш мэргэжилтэй С.Ламбаа орчин үеийн эрүүл мэндийн салбарыг удирдахаар болж байна. Төдийгөөс өдий хүрсэн түүний намтрыг харвал эрүүл мэндийн салбарт цэг ч тавиагүй хүн. Өөрөөр хэл-бэл, хувь тохиолоор 2008-2012 онд энэ салбарыг удирдсанаас өөрөөр түүнд эрүүл мэндийн салбарт “А” ч байхгүй. Тохиол гэсний учир нь тэрбээр 2008 оны сонгуулийн дараа Архангай аймгийн Засаг дарга болохоор бүх тохироог хийсэн байсан ч намын даал-гавраар УИХ-ын даргад зөвлөхөөр болсон байдаг. Ингэснээр тэрбээр2013 оны нэгдүгээр сараас УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү ганц сар эрүүл мэндийн яаманд “эзэн” суухаар боллоо.

 

Харин одоо түүний намтартай танилцъя. 1950 онд төрсөн С.Ламбаа 1976 оноос МУИС-ийн улс төрийн эдийн засгийн ухаа-ны тэнхимд багш, 1980 оноос Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын хороо, Дээд боловсролын хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1984 оноос ЗХУ-ын/хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны бэлтгэл факультетэд декан, 1988 оноос Дээд боловсролын Улсын хороонд мэргэжилтэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын Ул-сын хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1996 онд Ардын Боловсролын яамны дэргэдэх худалдаа, үйлдвэрлэлийн“Сургалт им пекс” компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборын ерөнхий захирлаар тус тус ажилласан. 1996 онд улс төрд орсноосоо хойш АН-ын нарийн бичгийн дарга, АН-ын зөвлөлийн дэд дарга зэрэг намын томилгоотой албан тушаалыг хашиж ирсэн байдаг. Хоёр дахиа эрүүл мэндийн яаманд эзэн суухаар болсон нь С.Ламбаагийн хувьд бас л тохиолдол.

 

Өөрөөр хэлбэл, түүнээс өмнө Л.Жамбалжав, Ц.Лхагвасүрэн гээд хоёр ч хүний нэр яригдсан. Харамсалтай нь эвслийн бүлэг чадамжгүй болсноор дээрх хоёр хүний хувьд хаал га хаагдсан. Засагт хамтарсан АН, МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвс лийн“дурлал” ийнхүү сэв тэж эхэлсний дүнд С.Лам баа гэдэг хүн ийнхүү сиймхийгээр орж ирсэн хэ-рэг. Хэдий ингээд ч болов эрүүл мэндийн салбар эзэнтэй болж байгаа ч С.Ламбаад улс төрийн со-вест дутлаа. Сайдаар томилогдохоосоо өмнө яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийг зөрчиж буйгаа тэр сайн мэдэж байсан байх учиртай. Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн жинхэнэ албан хаагч. Тиймээс 65 нас хүрсэн хүн тэтгэвэртээ суух буюу төрийн албанд ажиллах эрхгүй.

 

Гэтэл АН-ынханд, С.Ламбаад энэ хууль үйлчлээгүй. Төрийн албанд олон жил ажилласан түүнд уг нь улс төрийн зангараг гаргах боломж байсан ч ингэсэнгүй. Хэдийн улс төрийн албан тушаалд нас төдийлөн хамаагүй ч өмнөх хүнийг нь тэтгэвэрт суух болсон гээд түлхчихсэн үед толгой дохьсон нь түүнийг улам л жижигхэн ха-рагдууллаа. Нөгөө талаас ганцхан сарын хугацаанд сайдаар ажиллах совестоо дарж чадахгүй, өдий насны улс төрч байна гэдэг харамсмаар.

 

ХАГАС ЖИЛИЙН ДОТОР600 ГАРУЙ ХҮҮХЭД ЭНДЭХЭД ТЭР САЙД БАЙСАН

 

Улаанбурхан өвчин орон даяар дэгдэж, цөөнгүй хү ний амь насыг авч одсоны дараа сая нэг салбарыг сайдтай болгов. Гэхдээ энэ өвчинтэй тэмцэж чадаагүй хүнийг дахиад томилсонд дургүйцэх хүн олон байна. Учир нь С.Ламбааг эрүүл мэндийн салбарыг удирдаж явахад буюу 2011 оны эхний хагас жилд гэхэд 33.694 эх амаржсанаас 607 хүүхэд нэг хүртэлх насандаа эндэж,17 эх нас барсан гэсэн ха-рамсалтай статистик судал-гаа гарсан байдаг. Тэрчлэн С.Ламбааг сайд байх үед эрүүл мэндийн салбарт эмч нарын хууль журам зөрчсөн асуудал цөөнгүй гарч байсныг ч эргэн сануулахад илүүдэхгүй биз. Энд ганцхан жишээ татахад, 2010 онд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт бяцхан хүү эмч нарын буруутай үйлдлээс болж, амиа алдсан хэрэг гарсан байдаг. Талийгаач хүү эхлээд уушгины хатгалгаагаар өвдөж, тус эмнэлэгт хандсан бөгөөд эмчлэгч эмч Энхжаргал бүрэн эдгэсэн хэмээн оношилж, эмнэлгээс гарахыг зөвшөөрсөн. Хүү эмнэлгээс гараад удаагүй байтал тус дүүргийнXXIV хорооны өрхийн эмч “Вакцин хийлгэ” гэсний дагуу хүүд вакцин хийлгэсэн аж. Хүү тэр өдрөө халуурч биеийн байдал нь муудсаар дүүргийн эмнэлэгт хүргэгджээ. Онош тодруулна гэх шалтгаанаар бяцхан хүүгийн нугаснаас ус авахад биеийн байдал нь улам хүндэрч улмаар амьсгал хураасан байдаг. Шүүхээс уг эмчийг “Буруугүй” хэмээн шийдвэрлэж, хүүгээ алдсан эцэг эх насан туршдаа сэтгэлийн шархтай хо цорсон харамсалтай хэ рэг С.Ламбааг сайд байх үед гарсан байдаг. Бүхэл бүтэн хүний амь эрсэдсэн байхад эмч ямар ч хариуцлага хүлээлгүй үлдэнэ гэдэг салбар яам, түүний сайдтай шууд холбоотой асуудал. Энэ мэт жишээ олныг дурдаж болно. Хэдийнээс уналтад орсон эрүүл мэндийн салбарт нэг сар ч болов эзэн суух нь түүнд чухал болохоос хүн ардын энх тунхын төлөөнөө ажиллана гэж итгэхэд тун бэрх.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (46.161.9.20)

    2017-07-25

    wh0cd893330 herbolax without prescription risperdal for adhd styplon menosan quibron-t without prescription generic detrol

  • (46.161.9.20)

    2017-06-09

    wh0cd6602048 Where To Get Nolvadex Ampicillin Online toradol oral nizoral w/o prescription

  • kJLNUmNHvkVPNH (46.161.9.31)

    2016-11-19

    m7jMlo yytvxfaogybt, [url=http://oljghbvlvmyf.com/]oljghbvlvmyf[/url], [link=http://djohmfiatkzj.com/]djohmfiatkzj[/link], http://kmrirekiwdcy.com/

  • зочин (202.179.31.79)

    2016-05-23

    Лам олдоогүй болохоор буцахдаа Ламбааг залждээ хөөрхий.Нэг сарын настай сайд ч юу л хийж базаав гэж.Хөөрхийлөлтэй ч юм даа?

  • AX (122.201.19.30)

    2016-05-23

    АН болон Ламбаа 2008-2012 онд сайн ажилласан бол эрүүл мэндийн сайд хийчих мэргэжилтэн энд тэндгүй л байх ёстой шүү дээ. Муу л ажилласан учраас давтан авах дээрээ тулж байнаа. Тийм бид дээ, сонгогчдоо?

  • золбин (139.5.219.222)

    2016-05-23

    эруул мэндийн сайдаар АН- ын хун тавигдаж лбайвал ажлаа хийж чадах эсэх, ард олон ухэж урэгдэх манай тер засагт хамаагуй болжээ. иймээс энэ сонгуулиар одооны УИХ- ын гишууд болон еерийгээ ардлагч гэж сайхан донгоддог тэнэгуудийг буу сонгоорой олон тумэн минь

  • 000 (202.179.24.141)

    2016-05-23

    saidaa songuulid EM-n salbariig uuriin namdaa sanal uguuleh ajlig zb