МАХН-ын гурван сайдыг чөлөөлөхөөр болжээ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хандан дөнгөж сая албан тоот илгээлээ. Уг албан тоотод Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан МАХН-ын сайд нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай мэдэгджээ. МАХН-аас Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар Шийдлийн Засгийн газарт ажиллаж буй. Ерөнхий сайд тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх уг асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина хэмээн албан бичигтээ дурджээ.

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Адар (103.11.192.34)

    2016-05-24

    Үүнээс хойш түүнээс цааш АН, МҮАН, МАХН-ыг улс төрийн түншүүд гэж хандахдаа болгоомжлохын дээдээр болгоомжлогтун.

  • (112.72.11.120)

    2016-05-23

    zuv ih sain shoo