МАХН-ынхан Засгаас түлхэгдэж эхлэв үү

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр нэлээд санаанд оромгүй үйл явцаар дүүрэн болж өнгөрлөө. Хурлаар төлөвлөсөн 20 асуудлыг хэлэлцэхээс гадна эвслийн бүлгийг бүрдүүлж байсан МАХН-ын засагт ажиллаж байгаа сайд нарыг суудлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байсан нь олон хүний чихийг сортойлгоод амжив. Энэ мөн л ээлжит сонгуулийн “шоу” биз гэж харагдана.

 

Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хандан эвслийн бүлгийн сайд нар болох Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон нарыг албан үүргээс нь чөлөөлөх шийдвэр гарав. Ямартаа ч бүх зүйл төлөвлөгөөний дагуу өрнөж байна. Энэ сарын эхээр МАХН-ын нэр бүхий гишүүд бүлгээсээ болон намаасаа гарч УИХ-д эвсэж орсон МҮАН-ыг орхин одсон. Ингэснээр найман хүний бүрэлдэхүүнтэй болоод байсан эвслийн бүлгийн тоо тав болж УИХ-д бүлэг байгуулах эрхээ албан ёсоор алдсан юм. Гэвч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "эвслийн бүлэг задарсан ч гэсэн Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Мөн Засгийн газар эрх зүйн чадамжтэй хэвээрээ байгаа" хэмээн мэдэгдэл хийж байсан ч өчигдөр хуралдаад ийнхүү МАХН-ын гурвыг сайдын суудлаас нь гаргах шийдвэр гаргав.

 

 

Ерөнхий сайд гурван сайдаа үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-д өргөн барина хэмээн албан бичигтээ дурджээ. УИХ ч уг асуудлыг дэмжих нь эргэлзээгүй биз. Харин одоо тэдний оронд хэнийг сайдын суудалд сарын хугацаатай суулгах вэ? гэх асуудал үлдлээ.

 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан гомдолтой байгаа фракциуддаа хувааж өгөх гэнэ. Эсвэл Ерөнхий сайд толгой мэдэж шийдвэр гаргаж ч болзошгүй гэх хардлага зарим нэгэнд байгаа сурагтай. Сайд нарын томилгооноос ерөнхийдөө АН-ын дотоод зөрчилдөөн улам ширүүсч үү аль эсвэл намын дарга нь фракциудаа "базаж" чадсан уу гэдэг нь тодорхой болно. Мөн Ерөнхий сайдын эрх мэдэл бүрэн  утгаараа хэрэгжиж байгаа эсэхийг ч харж болох юм.

 

АН яахав тэгээд маргалдаж, мэтгэлцэсний эцэст шийдвэрээ гаргадаг л юм байгаа биз. Харин МАХН-ын хувь заяа энэ сонгуулийн үеэр нэг л бүрхээд явчих шиг. Арай тэдний Засгаас түлхэгдэх алхам ингээд эхэлж байгаа юм биш биз.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Baatar (103.57.93.221)

    2016-05-24

    Ta nar ajlaa ogood MAN tai negdee. Ta nar MANtai negdeed eh ornoo avarch chadnaa.

  • Baatar (103.57.93.221)

    2016-05-24

    Ta nar ajlaa ogood MAN tai negdee. Ta nar MANtai negdeed eh ornoo avarch chadnaa.

  • bab (203.169.50.152)

    2016-05-24

    ardchilaliin lalruud enhbayr geheer shees aldaj bga bizdee hoorhii enhbayr shig eh oron awaad ywchih daanch hvn alga daa ardchilald man d ch bas kk

  • irgen (202.21.117.178)

    2016-05-24

    Enhbayriin neleegeer evsliig zadalsan hoino odoo yahav zuv boljee