“Чингис соосэ” цогцолбор сургууль ирэх онд дүүрэгтээ ЕБС, цэцэрлэг барина

 

        ИЗОУИС-ийн “Чингис соосэ” цогцолбор сургуулийн захирал М.Даваадоржтой СХД-гийн боловсролын салбар, дүүргийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийн талаар ярилцсанаа толилуулж байна

 

        Урилга хүлээн авсан таньд баярлалаа. Ярилцлагаа СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Их Засаг Олон Улсын их сургуулийн “Чингис Соосэ” цогцолборын сургалтын үйл ажиллагааны талаар эхлэе.

 

ИЗОУИС-ийн Чингис Соосэ цогцолбор нь нийслэл Улаанбаатар хотын баруун жигүүр СХД-ийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар авто жолооны сургуулийн байрыг сэргээн засварлаж Японы Соосэ групптэй хамтран Чингис Соосэ сургуулийг байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Анх Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр сургалтаа эхэлж байсан бол өдгөө бүрэлдэхүүний 3 сургууль, цогцолборийн дэргэд МСҮТ-ийг, шинээр Лицей сургуулийг байгууллахаар ажиллаж байна. Цогцолборын хэмжээнд бүрэлдэхүүн сургуулиуд баклаврын түвшний 14 мэргэжлээр, МСҮТ-ийн 10 мэргэшлээр мөн бизнесийн удирдлагын магистр зэрэг бүхий л  түвшний боловсролыг олгож байна. ИЗОУИС-ийн Чингис Соосэ цогцолбор нь сургалтын орчин материаллаг баазын хувьд хичээлийн 4 байр, оюутны 2 дотуур байр, багш ажилчдын 63 айлын орон сууц, биеийн тамирын заал, номын сан, лаборатори, сургалтын танхимууд, зоогийн газар гээд СХД-тээ төдийгүй Монгол улсдаа боловсролын үйлчилгээг цогц байдлаар өөрөөр хэлбэл кампусын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

       Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд дүүргийнхээ хүүхэд залууст хандсан ямар арга хэмжээ явуулж байна вэ?

 

Бидний гол зорилго бол бүх шатны боловсролыг манайхыг зорин ирсэн хүн бүрт чанартай олгох. Энэ зорилгынхоо хүрээнд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажилласаар байгаа ба энэ их хөдөлмөрийг маань Их Британийн магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл хүлээн зөвшөөрч төв Азиас анх удаа манай сургуулийг магадлан итгэмжилснээс харж болно. Боловсролын байгууллага бол тухайн нийгмийнхээ эмч байх ёстой гэж би ойлгодог.  Энэ ч үүднээс ИЗОУИС-ийн Чингис Соосэ  Цогцолбор маань дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийг энэ жил төгсөж байгаа сурагчид руу чиглэсэн “Мэргэжилээ хэрхэн зөв сонгох вэ” сэдэвт нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, зорин ирсэн залуустаа ИЗОУИС-д суралцах эрхийн бичгийг гардуулж, нэг өдрийг бүтээлчээр өнгөрөөж,  урлаг спортын олон олон тэмцээн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Бидний зохион байгуулсан арга хэмжээнд 7500 гаруй сурагчид эцэг эхчүүд оролцсон нь ажлын маань үр дүнг илтгэх тоо гэж ойлгож байна. Чингис Соосэ цогцолборын хувьд СХД-т байрлах онцлогтой обьект юм. Учир нь Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн Ерөнхий шалгалт /ЕШ/-ийг 8 дахь жилдээ СХД-ийн боловсролын газар, Боловсролын үнэлгээний төвтэй хамтарч зохион байгуулж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг хамт олон юм.

 

         СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд ер нь дүүргийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна.

 

Дүүргийнхээ хөгжилд оруулж буй бидний хамгийн том хувь нэмэр бол соёл. Боловсролын байгууллага бүр өөртөө соёлыг агуулдаг ба энэ нь тухайн бүс нутаг, дүүрэг, хороонд зөв хандлагыг илүү хүчтэй дэлгэрүүлж байдаг. Манай сургууль Дүүргийн ахмадын холбоо, дүүргийн залуу багш нарын холбоо, СХД-ийн өрхийн эмнэлэг, Дүүргийн цагдаагийн газар гэх мэт олон төрийн болон төрийн бус өмчийн салбаруудтай нягт холбоотой ажиллаж, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үүднээс зохион байгуулж буй спортын болон урлагийн арга хэмжээнүүдэд дэмжин оролцдогийг дурьдахад таатай байна. ИЗОУИС-ийн УЗ дарга Н.Учрал захирлын маань санаачилж, удирддаг YES MONGOLIA төслийн уриа байдаг. “Оюун санааны наран мандана”.  Энэхүү уриалгыг илүү бүтээлчээр харж СХД-ийн залуу багш нарын холбоотой хамтран ажиллаж, залуу багш нарынхаа сурч боловсрох хөгжилд нь хувь нэмэр оруулах үүднээс нөхөрсөг сургалт, харилцан туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж ирлээ.

 

        Та сая нийгмийн хариуцлага гэж хэллээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмзэг бүлгийн болон суралцах сонирхолтой хүүхдүүдэд ямар боломж олгож байна вэ?

 

Сонгино хайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн олон хүн амтай, хөдөө орон нутгаас хамгийн их шилжин ирэгсэд суурьшдаг дүүрэг юм. Тийм учраас сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хомс, ажилгүйдлийн түвшин өндөр байдаг нь сургууль завсардалт, амьдралын түвшин буурах зэрэг нөхцлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг харгалзан үзээд манай сургууль нийгмийн эмзэг давхарга тэр дундаа сурах чин хүсэл эрмэлзэлтэй суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт, цаашлаад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна. Мөн ИЗОУИС-ийн удирдлагын зүгээс СХД-ийн эмзэг бүлгийн болон суралцах сонирхолтой ч амьдралын боломжгүй хүүхдүүдийг дэмжих дараах 3 чиглэлийг өгсөн. Нэгдүгээрт тус дүүргийн тойргийн сургуульд хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд боломж олгон МСҮТ-дөө суралцуулах, хоёрдугаарт тус дүүргийн эмзэг бүлгийн, хагас болон бүтэн өнчин зэрэг амьдралын нөхцөл боломжийг харгалзан үзэж төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх, гуравдугаарт манай сургуульд элсэн суралцах сонирхолтой 12-р ангийн сурагчдыг судлан үзэж тодорхой зорилтод бүлгийн сурагчдад бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох зэрэг нийгмийн хариуцлагаа ухамсарласан дүүргийн хөгжилд хувь нэмрээ оруулсан ажлуудыг шат дараалан хэрэгжүүлсээр байна, цаашид ч бас хэрэгжүүлсээр байх болно.  Мөн энэ дашрамд дуулгахад манай сургуулийн элсэлт эхэлсэн байгаа. Тиймээс манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүүхдүүд 8811-9375, 8811-5634, 8800-7064 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

 

        Тус дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хэр байдаг вэ?

 

Дээр дурьдсанчлан манай дүүрэг гэлтгүй нийслэлийн маань нэг тоомоохон зовлон бол сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Энд ганцхан жишээ дурьдахад манай сургуулийн хажууд орших 23-р хороонд нэг ч сургууль, нэг ч цэцэрлэг байхгүй байгаа нь хамгийн том асуудал юм. Гэхдээ бид энд нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Төр өөрөө бүх ачаагаа үүрч чадахгүй бол зарим хэсгийг нь хэн нэгнээр үүрүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилтэй хамтран ажиллаж нэг нэгнийхээ дутуу талыг гүйцээх байдлаар явбал маш үр дүнтэй юм. Ирэх жил гэхэд Чингис Соосэ цогцолборын дэргэд орчин үеийн стандартад нийцсэн Лицей сургууль, цэцэрлэгийг нээхээр төлөвлөн ажилдаа ороод байна. Энэ ажил маань дүүрэгтээ оруулж буй бидний том хөрөнгө оруулалт гэж харж байгаа.

 

         “Чингис Соосэ” цогцолбор байрлаж байгаа энэ орчны  хөгжлийг хөндлөнгийн нүдээр харахад хэр санагддаг вэ?

 

Боловсрол дагаж хөгжил гэж үг бий. СХД-т ассан хөгжлийн хөдөлгөгч хүч болсон боловсролын гэрлийг би Чингис Соосэ кампус сургууль гэж хардаг. Мөн хүн ам ихтэй байна гэдэг өөрөө зах зээл томтой үүнийгээ дагаад хөгжих боломж манай дүүрэгт байна гэдгийг харуулдаг. Одоо цаг өөр болж байна. Хүмүүс хөгжлийг том, холын зүйл гэж ойлгодог байсан бол өөрийнхөө амьдралыг хэнээс ч гуйхгүй авч явах нь хөгжлийн хамгийн энгийн хэлбэр гэдгийг мэддэг болжээ. Би дүүргийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж байна.

 

        Танай сургууль бусад байгууллагуудтай хэр хамтарч ажилладаг вэ?  

 

Би дээр дурьдсан байгаа. Бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. СХД-т зохион байгуулагддаг уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдэд хамтран оролцож боловсролын шинэчлэл болон оюутан сурагчдын хөгжлийн төлөө бүхий л салбарын байгууллагуудтай хөгжил дэвшилийн төлөө хамтран зүтгэж байна. Энэ дашрамд хамтран ажилладаг албан байгууллага, хувь хүн, ААН, боловсролын төлөө дуу хоолойгоо өргөж хамтдаа нэг зорилгын төлөө нэгддэг бүх хүмүүстээ баярласан талархснаа илэрхийлье. Манай сургууль олон улсын их сургууль болохынхоо хувьд дэлхийн олон улс оронтой хамтран ажиллаж, харилцаа холбоогоо хөгжүүлсээр ирсэн. Оюутнуудынхаа дунд Super Student төслийг 5 дах жилдээ амжилттай хэрэгжүүлж одоогийн байдлаар 40 гаруй оюутныг АНУ, Япон, Солонгос, Хятад зэрэг улсын шилдэг их дээд сургуулиудад 100%-ийн тэтгэлэгээр суралцуулаад байна.

 

         Сургуулийн цаашдын зорилго

 

ИЗОУИС бол нийгмийн хариуцлагаа хамгийн ихээр ухамсарладаг байгууллага. Тийм учраас нийт оюутан залуус, ЕБС-ийн сурагч нарт үргэлж анхаарлаа хандуулсаар ирсэн. Ер нь манай сургуулийн хамгийн том онцлог бол мэргэжилтэн бэлтгэхээс гадна оюутан суралцагчдаа өв тэгш хөгжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулсаар ирсэн. 2008 онд Английн Лондон хотноо Алтан категорын олон улсын чанарын хаан титэм шагнал, 2013 онд Дэлхийн чанарын баталгаажуулалтын дээд шагнал Алтан од цом гардан авч манай сургуулийн төгсөгчдийн диплом QC 100 чанарын батламжаар баталгаажсан, 2014 онд Английн Үндэсний магадлан итгэмжлэлд орж олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө. Энэ бүх амжилтаа түүчээлэн үргэлжлүүлж үндэсний шилдэг их сургууль байж дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших алтан боломжийг оюутан суралцагчдаа нээсээр байх их зорилгыг өвөрлөн ажилласаар байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • Guest (200.46.94.194)

    2016-05-24

    Боловсролын салбар бол луйвар биш. Хүнд өгөх юмаа өгч авах юмаа л авдаг. Сургууль, цэцэрлэг барьчих юм бол Бор халзан төлөг байсан ч дэмжинэ. СХД-ийн иргэдээс.

  • Guest (200.46.94.194)

    2016-05-24

    Боловсролын салбар бол луйвар биш. Хүнд өгөх юмаа өгч авах юмаа л авдаг. Сургууль, цэцэрлэг барьчих юм бол Бор халзан төлөг байсан ч дэмжинэ. СХД-ийн иргэдээс.

  • Guest (200.46.94.194)

    2016-05-24

    Боловсролын салбар бол луйвар биш. Хүнд өгөх юмаа өгч авах юмаа л авдаг. Сургууль, цэцэрлэг барьчих юм бол Бор халзан төлөг байсан ч дэмжинэ. СХД-ийн иргэдээс.

  • zochin (199.115.117.212)

    2016-05-24

    oo saikhan medee bna shdee ajiliin amjil urag*****

  • ГЭГЭЭ (202.21.106.138)

    2016-05-24

    Түнэр харанхуй байна гэдэг бол эмгэнэл. Гэхдээ биднийг түнэр харанхуйд байлгах сонирхол ч бас зарим хүмүүст байна. Цэцэрлэг сургууль бол гэрэл юм. 21-ийнхэн гэрэлтэй баймаар байна. Амжилт хүсье даа.

  • (202.21.106.138)

    2016-05-24

    ter tsetserleg chin harin shan ajil bn daa

  • (103.9.89.226)

    2016-05-24

    Их засаг ч манай дүүргт олорн зүйл хийж байна даа. юун төрийн байгуулллага, төрд төлөөлөлөх томчуул. хажууд нь ИХ засаг үнхээр хөгжүүлж, биднийг оюуны хувьсалаар гийгүүлж чадаж байна

  • dasdasd (200.46.94.194)

    2016-05-24

    soliotoiooooooooooo

  • surguuli (178.151.69.119)

    2016-05-24

    Songino hairhan dvvreg neg sain EBS tai bolhiin bndaa

  • Guest (27.111.185.228)

    2016-05-24

    tsetserleg ni hurdan ashiglaltand oroosoidoo

  • Guest (27.111.185.228)

    2016-05-24

    tsetserleg ni hurdan ashiglaltand oroosoidoo

  • Guest (103.9.89.226)

    2016-05-24

    хөгжил дэвшлийг захын дүүрэгт ойртуулсан гэж боддог.

  • woow (200.46.94.194)

    2016-05-24

    huuhdee tsetserlegd uguh gej sugala sugalna odoo bol soosede ochool ugchihin b amar bolj bgn bn hurdan barigdaasai

  • Цолмон (103.9.89.226)

    2016-05-24

    Сонгино хайрхан дүүрэгт ИЗОУИС-ийн “Чингис соосэ” цогцолбор сургууль үйл ажиглаа явуулснаар энэ хавын хөл хөдөлгөөн ихсэж хөгжил дэвшлийг захын дүүрэгт ойртуулсан гэж боддог.

  • tsetserleg (27.111.185.228)

    2016-05-24

    ashguide tsetserleg tolgoinii uvchin bolood bn sain b

  • (103.9.89.226)

    2016-05-24

    СХД өөр ямар ямар сургууль байдаг вэ

  • (103.9.89.226)

    2016-05-24

    СХД-ийнхээ ганц том сургуульдаа