Г.Занданшатарын “Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” номын нээлт боллоо

 

Өнөөдөр Үндэсний төв номын санд Гадаад хэргийн сайд асан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатарын “Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн-Нэг монгол нэг зүгт” номын нээлт боллоо.

 

Номын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн асан Т.Ганди, УИХ-ын гишүүн С.Ганбаатар зэрэг улс төрийн болоод нийгэм соёлын томоохон төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв.

 

 

“Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн-Нэг монгол нэг зүгт” номын зохиогч Г.Занданшатар нь өрнө дорнын ухаан, хөгжлийн загварыг судалж, Монголын хөрсөнд буулгаж, түүхэн уламжлал, өнөөгийн бодит байдал, ирээдүйн хүлээлтэд нийцсэн монголын онцлогтой үндэсний хөгжлийн загвар, систем –тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг томьёолон энэхүү номыг бичсэн гэдгээ нээлтийн үеэр онцлон хэллээ.

 

 

Тэрээр “Монголчууд бид цэгцрэх шаардлагатай болжээ. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн юм. Иймд бидэнд үндэсний уламжлалт төрт ёсны ой санамжаа сэргээн, нөгөө талаар өнөөгийн хүн төрөлхтний бий болгосон дагахаас өөр аргагүй үнэт зүйлтэй зөв хослуулж байж л хөгжлийн зөв замд орох болохоос, ёс жудагаа алдсан, хагас ардчилалтай, хагас зах зээл бүхий нийгмийг монголчууд бид хүсээгүй юм. Энэхүү номын үзэл санаа нь ази, дорнын хөгжлийн амжилттай загварт тулгуурлан Монголын хөрсөнд суурилуулж, Ардын засгийн гурван зарчим Үндсэн хуулийн таван эрх мэдлийн тогтолцоог бий болгох тогтолцооны иж бүрэн шинэчлэлд чиглэгдэж байгаа юм” хэмээлээ.

 

 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • ZgoGlctusSDgNPgJjSZ (188.143.232.35)

    2016-10-15

    zymTvA http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • hLTRABtgecXNvYjY (188.143.232.35)

    2016-10-15

    UMAUq2 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • fiuktHiUcYp (46.161.9.32)

    2016-08-09

    3SjrJe gxsjtotjpwgm, [url=http://alzieygqtxdw.com/]alzieygqtxdw[/url], [link=http://wrdhbhkyooqp.com/]wrdhbhkyooqp[/link], http://ethucuddtwed.com/

  • YYryhVFcoTZSEsUqg (188.143.232.41)

    2016-08-08

    VOWNCq http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • (119.40.97.107)

    2016-05-25

    төрд хэрэгтэй зайран болжээ

  • er (202.179.26.75)

    2016-05-24

    kk

  • ХО ХО (202.72.245.207)

    2016-05-24

    ТЭНЭГ ХҮН БУСДААД ЗААДАГ УХААНТАН БУСДААС СУРДАГ ГЭДЭГДЭЭ ЭНЭ ДҮНХҮҮ БАС НОМ БИЧНГЭ ЭЭ