Хоккейн ДАШТ-ий цомыг В.Путин гардуулав

 

        Москва хотноо зохион байгуулсан шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Канадын шигшээ баг түрүүлжээ. 80 дахь жилдээ болсон цомын төлөөх тэмцээнд Канадын шигшээ баг Финландыг 2:0-ээр буулган авсан байна. Энэ хоёр баг түүхэндээ20 удаа учраа таарснаас Канадын шигшээ 11-т нь ялалт байгуулжээ. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Оросын шигшээ баг америкчуудыг 7:2-оор хожсон юм. ОХУ-ын шигшээ баг хоккейн түүхэнд хамгийн олон буюу 27 удаа түрүүлсэн амжилтаараа нэгд бичигддэг ажээ. “ВТБ-Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон цом гардуулах ёслолын ажиллагаанд ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин оролцсон аж. Тэрбээр түүхэндээ 26 удаа ДАШТ-ий цомыг хүртсэн Канадын шигшээ багийнханд цом гардуулж, “Хүн төрөлхтөнд хоккей гэх спортын төрлийг бэлэглэсэн канадчуудад баярлалаа. Хоккейг үндэслэгчидтэй ширүүн өрсөлдөж, гайхалтай тоглолт үзүүлсэн финчүүдэд баяр хүргэе. Эцэст нь улсынхаа шигшээ багийн тамирчдаар бахархаж буйгаа илэрхийлье. Ард түмэн чинь та нарыг маш их хөгжөөн дэмсэн. Гэхдээ спорт бол спорт, хоккей бол хоккей” гэжээ. ДАШТ-ий нэгэн чухал шагнал болох үнэ цэнэтэй тоглогчоор Финландын шигшээ багийн Патрих Лайне шалгарчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)