Гурван байнгын хороо хуралдана

 

       

        УИХ-ын Хууль зүй, Төсөв, Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдана.   Ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийсэнтэй холбогдуулан байнгын хороодын хуралдааныг ийн товлоод байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэх юм.

 

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуультай холбоотой тогтоолуудыг хэлэлцэх аж.

 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар татвартай холбоотой төслүүд болон Төсвийн асуудлыг хэлэлцэх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)