АН засгаа унагаж “тоглодог” түүхээ давтав

 

         Эрх ашгаа эрэмбэлж чаддаггүй нам засгийн эрхэнд гарахаар яаж самардгийг монголчууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалттай харлаа. Тэдэнд эрх мэдлийн хуваарилалт ямар чухлыг ойрын өдрүүдийн үйл явдал харуулж байна. Ч.Сайханбилэг сайд МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх хүсэлт гаргасан нь хамгийн сүүлийн жишээ. Ердөө ганцхан сар үлдсэн байхад Засгийн газрын тэргүүн нь танхимаа бужигнуулах шийдвэрийг өөрийн гараар гаргаж байгаа анхны жишээ нь энэ боллоо. Ер нь ч энэ дөрвөн жилийн хугацаанд хууль зөрчсөн, хүний эрхэд халдсан гээд өмнө нь байгаагүй олон “муу” түүхийг АН-ынхан бичсэн дээ, алийг тэр гэхэв. Хэдхэн хоногийн өмнө ЭМСЯ-ыг сая нэг сайдтай болгосон. Ингэхдээ бүтэн найман сар эзгүй байсан яаманд тэтгэврийн насны, ганц сар ажиллах хүнийг аваачаад тавьчихсан. Болоогүй, ингэж яамыг сайдтай болгохдоо хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр Төрийн на рийн бичгийн даргагүй болгосон. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийг зөрчөөд буюу тэтгэврийн насны хүнийг Төрийн нарийн болгож, нэг сар явуулаад эцэст нь боловсон хүчний нөөцгүй АН-ынхан аргагүйн эрхэнд сайдад нэр дэв шүүл сэн. Харин үүнээс до лоо хон хоногийн дараа засгийнхаа гурван сайдыг “хөөх” шийдвэрийг гаргалаа.

 

Ингэснээр дахиад л гурван хүн нэг сарын хугацаанд сайдаар ажиллаж үзэх нь. Нэг сарын томилгоог “сайд байж үзэх нь” гэхээс өөрөөр тайлбарлах боломж үнэндээ байхгүй. Нэг сар бол яаманд очоод бодлого тодорхойлж, шийдвэр гаргах хугацаа яавч биш. Тухайн хүний намтарт сайдаар ажиллаж байсан гэх түүх л нэмэгдэнэ үү гэхээс улс оронд тэр дундаа эрх баригчдын шийдвэрийг мөрдөж амьдардаг иргэдэд энэ томилгоо падлийгүй. Тиймээс ч бүрэн эрх нь дуусч байгаа Засгийн газрын тэргүүн өөрийн намын гурван нөхрийг сайдын суудалд суулгаж үзүүлэхийн тулд шийдвэр гаргалаа гэвэл хэтрүүлсэн болохгүй. Үгүй гэх нь ээ төр засгийн тогтвортой байдал, төрийн ажлын залгамж чанарыг мэддэг, хариуцлагатай Ерөнхий сайдтай байсан бол 60 хоногийн сайдын орон тоо гаргаад байх шаардлага үнэхээр байсангүй.

 

М.СОНОМПИЛ, Г.БАЙГАЛЬМАА НАР САЙД “СЭТЭРТЭН”-ИЙ ТООНД БАГТАНА

 

АН-ынхны хувьд энэ удаад гуравдугаар ээлжийнхэн “хоолондоо” орохоор дугаарлаж эхэллээ. Хэдий эрх мэдлийн төлөө улайрагчид олонтой ч энэ удаад тэдний олонхийнх нь хор дарагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, АН бүхэл бүтэн 12 жилийн дараа засгийн эрхэнд гарсан учраас төрийн сайдын сэнтийд залрах хүсэлтэй хүн дэндүү олон байсан. Тиймдээ ч анх бүрдсэн /2012/ Засгийн газар нь нам доторх олон фракц, бүлэглэлдээ “хорлуулан” унасан түүх шинэхнээрээ байгаа. 2012 онд АН олон болж, Н.Алтанхуягаар Засгийн газраа толгойлуулан эмхэлж байсан цаг саяхан. Хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллаад унасан түүний Засгийн газрыг “цэвэр” АН-ынхан өөрсдөө унагасан. Энэ бол олон түмний нүдэн дээр болсон процесс. Тодруулбал, тухайн үед АН УИХ-д 34 кнопын эрхтэй байсан ч найм нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээ огцруулахыг дэмжсэнээр олонх болж байсан удаатай. Олон эрх ашгийн зөрчил дээр дэнжигнэдэг намын ганц зовлон энэ. Тэд хэзээ ч нэг хүний гарт, нэг хүний захиргаанд зангидагдана гэж үгүй. Үндсэндээ АН-д амбийцаа дарж сурсан улс төрч цөөхөн гэдгийг 2012 оноос өнөөдрийг хүртэл эрх барьсан хугацааны үйл явдал бэлхнээ гэрчилнэ. Тэд олон жилийн дараа эрх барих боломжтой болсон үедээ бүгд л сайдын суудалд сууж үзэхийг тэмүүлсэн гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Ямар сайндаа л хий нь гарсан, зөвлөөд суух насан дээрээ байгаа С.Ламбаа хүртэл хоёр дахиа Эрүүл мэндийн яаманд ганцхан сар сайд болж байхав. Угтаа энэ хүн залууст үлгэрлэж суух учиртай юм.

 

Ч.Сайханбилэг засгийнхаа гур ван сайдыг сугалах санал гаргаснаар АН-ын гурван гишүүнээр танхимаа нөхөх учиртай. Одоо ийнхүү гурван гишүүн сайд нэр “зүүснээр” УИХ дахь АН-ын 35-ын ес нь сайдаар ажиллаж үзээгүй үлдэх нь. Гэхдээ одоо гурав нь Ч.Сайханбилэгийн засагт багтсанаар энэ тоо даруй 2-3-аар хорогдоно. Ингээд бодохоор АН-д амбийцаа дарж чаддаг улс төрч байхгүй бололтой юм. Нөгөө талаас тэд дэндүү супер хүмүүс байж ч мэдэх. УИХ-ын гишүүнийхээ хажуугаар Засгийн газрын сайдаар ажиллах бүрэн чадамжтай гэж үзсэн учраас л ийнхүү олноороо сайдын “сэтэр” зүүгээд үзчихлээ. Болоогүй, одоо ч гуравдугаар ээлжийнхэн виз авахаар намын дарга нарынхаа хаалгыг сахиж суугаа сурагтай. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн оронд Г.Байгальмааг томилохоор тохиролцжээ. Түүний хувьд Н.Алтанхуяг сайдын үед буюу шинэчлэлийн Засгийн газарт тус яамны дэд сайдаар ажиллаж байсан. МоАХ фракцийн томоохон төлөөллийн хувьд АН эрх барьж байх үед “бялуу”-наас хоцроогүй. Харин дараагийн засаг гарч ирээд эдийн засгийн хэмнэлт хийх үүднээс дэд сайдын орон тоог байхгүй болгоход албан тушаалаас “мултарсан”. Гэхдээ түүний “лааз өшиглөсөн” хугацаа тун богинохон. Учир нь, АН-ын дарга нар нэн даруй албан тушаал шинээр зохиож байгаад Г.Байгальмаагаа шаргал ордон руу аваад ирснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр өдгөө УИХ-ын даргын Орон сууц, ипотекийн зээл хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа. Ийм албан тушаал өмнө нь байгаагүй бөгөөд Г.Байгальмаад зориулсан гэхэд хилсдэхгүй. Ямар тай ч тэрбээр өмнөхөөсөө дэвшиж, ганц сар ч болов яам толгойлохоор болсон гэнэ. Харин АН-аас сайдын суудалд суух болсон дараагийн хүн нь М.Сономпил. Түүнийг Бат лан хамгаалахын сайдаар томилохоор хэдийнэ тохиролцсон бөгөөд Н.Цолмонгийн суудлыг түүнд шилжүүлэх нь бараг тодорхой болсон байна. Гурав дахь сайдын хувьд Н.Батцэрэг хэвээр үлдэх бололтой. Учир нь МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг задарч, Н.Батцэрэг нэр дэвших тойроггүй болуутаа АН-ыг бараадсан. Ингэс нээр тэрбээр тус намаас Өвөр хангай аймагт УИХ-д нэр дэвших эрхээ өвөртлөөд буй. Ийнхүү намынхаа шинэхэн гишүүнийг АН-ынхан сайдын суудлаас буулгахгүй байхаар ярилцсан гэнэ.

 

1996-2000 ОНД ДӨРӨВ, 2012 ОНД ГУРВАН ЗАСГИЙН НҮҮР ҮЗЭВ

 

Ардчиллынхан нам болон төвхнөсөн түүхэндээ хоёр удаа л засгийн эрхэнд гарсан байдаг. Харин энэ хугацаанд нийтдээ зургаан сайдын нүүр үзсэн байх юм. Угтаа бол хоёр л Ерөнхий сайдтай байх учиртай. Гэвч тэд ийм олуулаа засаг толгойлж үзсэн нь бас л өнөөх фракц, бүлэглэлүүдийн эрх ашиг, албан тушаалын төлөөх амбийцыг нь бүрнээ илтгэнэ. Харин илүү тодруулбал, 1996-2000 онд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар хамгийн багадаа гурван сарын хугацаатай Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Харин энэ удаад дээрх тоо цөөрч, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг гэх хоёр хүн засаг толгойлсон ч гурав дахиа задарч байгаа нь энэ. Харин АН-ын хоёр удаагийн Засгийн газрын ялгаа нь өмнөх удаад Засгийн газрын гишүүн эсвэл тэргүүн нь алдаа гаргасан бол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог жишгээр явсан. Харин энэ удаад “шүд сугалах” зарчмыг хэрэгжүүллээ. Тодруулбал, эхний удаад засаг унагах гол бай нь Н. Алтанхуяг руу чиглэж байсан бол дараагийн удаад засагт эвссэн МАН-ын зургаан сайдыг “хөөснөөр” нөхөөс хийх хэрэгтэй болсон. Энэ удаад мөн л АН зангидсан гараа тавьж, эвссэн МАХН-ынхаа сайд нарыг үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр “төрхөмд нь буцаах” гэж байна. Энэ бүх жишээнээс АН ямар хүчин бэ, тэдэнд улс төрийн соёл гэх зүйл байгаа эсэх нь илхэн харагдана. Ямартай ч ганцхан сарын настай сайдын тоо дөрөв болж өсөх бололтой.

 

М.Өнөржаргал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • zochin (112.72.11.67)

    2016-05-25

    AN chadvargui ev negdelgui archaaguigee batallaa odoo boloo yum bishuuuuu Odoo idej uuj hanasan blguideee

  • zochin (112.72.11.67)

    2016-05-25

    AN chadvargui ev negdelgui archaaguigee batallaa odoo boloo yum bishuuuuu Odoo idej uuj hanasan blguideee

  • zochin (112.72.11.67)

    2016-05-25

    AN chadvargui ev negdelgui archaaguigee batallaa odoo boloo yum bishuuuuu Odoo idej uuj hanasan blguideee

  • (103.229.122.209)

    2016-05-25

    12-онд ман-с салахын түүс, одоо ан -махн- ы араатнуудаас салахын түүс...

  • irgen (37.130.227.133)

    2016-05-25

    AH nam odoo vyee unguruusun uwgun boljee boli2 songuuli bolgonoor biy biyniige chadhiin tamiin togoonii vlger shig ymaa

  • (203.91.112.198)

    2016-05-25

    энэ 4 жил энхээгийн хүчинд л тогтсон гэхэд болно тийм биш бол 10 ер сайд бии болох байв харин одоо сонгуулийн урд өдөр сайд болсон маш гое дүр зураг бий болох нь дээ

  • иргэн (50.118.145.19)

    2016-05-25

    энэ арай л дэндэж байна аа. эх орон минь эх орон шиг. иргэд нь иргэн шиг амьдрах цаг хэзээ ирэх юм бол оо. хэт даварсан олигархуудыг эх орноосоо хөөж явуулах хэрэгтэй. алж чадахгүйгээс хойш...