Мексикийн “Мастерс”-т 18 жүдоч хүч үзнэ

 

Мексик улсын Гуадалажара хотноо жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн "Мастерс" энэ сарын 27-29-нд болох бөгөөд манай улсаас 18 тамирчин хүч сорино.

 

Тус тэмцээнд нийт дэлхийн 51 орны эрэгтэй, эмэгтэй тус бүр 118, нийт 236 тамирчин өрсөлдөнө. Монгол Улс хамгийн олон тамирчнаа оролцуулж байгаа бол Бразилын 17, ОХУ-ын 16 жүдоч ур чадвараа сорин барилдана.

 

Манай шигшээ багийн тамирчид "Рио-2016" зуны XXXI олимпийн наадамд 13 тамирчин орох эрхээ хангасан бөгөөд сүүлчийн тэмцээнээр эрхээ хадгалж Риог зорих юм. Дэлхийд чансаагаараа эхний 16-д эрэмбэлэгдсэн жүдочид оролцдог тус тэмцээнд улс орнууд чансаа ойролцоо бөхчүүдээ давхар сорино.

 

Монголоос 60 кг-д дөрвөн жүдоч "Мастерс"-т зодоглох бол 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг Н. Түвшинбаяр, -78 кг-д П.Лхамдэгд нар энэ тэмцээнийг өнжих юм. Тодруулбал, 60 кг-д Г.Болдбаатар, Г.Хэрлэн Д.Амартүвшин, Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдана.

 

Д.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (46.161.9.20)

    2017-07-11

    wh0cd315417 buy paxil propranolol pills

  • (46.161.9.20)

    2017-05-13

    wh0cd6322311 Viagra Price

  • (46.161.9.20)

    2017-05-01

    wh0cd6322311 cialis online

  • (46.161.9.20)

    2017-04-27

    wh0cd6322311 viagra online

  • IlSPjnkcTAlnjK (46.161.9.8)

    2016-12-01

    5d38cI gznjikngzpcp, [url=http://sngbhxdictvn.com/]sngbhxdictvn[/url], [link=http://cikpdvghfwqb.com/]cikpdvghfwqb[/link], http://odjlsgirpnxu.com/