Улаанбаатарт 23 хэм дулаан

 

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын  бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.   Дорноговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

 

2016 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв: 

 

  16-нд баруун аймгуудын хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны  өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)