АН-ын нэр дэвшигчид тодорч эхэллээ

 

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хурлын өмнө аймаг, дүүргийн намын хороод нь хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ. Өчигдрөөс эхлэн нийслэлийн хэд хэдэн дүүрэгт нэр дэвшигчид нь урьдчилсан байдлаар тодорхой болов. Гэхдээ нэр дэвшигчдийг ҮЗХ-ны хурлаар эцэслэн батлах юм.

 

АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшихээр боллоо. Түүнтэй хамтаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар, мөн Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар нэр дэвших мандатаа дүүргийн намын хорооноосоо авчээ.

 

Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Г.Батхүү нэр дэвшихээр бол тус дүүргээс хоёр ч удаа УИХ-д сонгогдсон Л.Болд, тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар нэр дэвших дэмжлэгээ аваад байна. Мөн УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан зөвлөх Г.Байгалмаа ч багтжээ.  

 

Хэнтий аймагт УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, тус аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар болон Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар нар нэр дэвших мандатаа өвөртөлжээ.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)