Өнөөдрөөс татварын буцаан олголтыг өгч эхэллээ

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдэд татварын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэлсэн байна. 

 

Тодруулбал, иргэд орон сууц худалдан авах болон сургалтын төлбөр төлсөн бол тухайн жилдээ нэг удаа татварын буцаан олголт авдаг. Он гарсаар татварын буцаан олголтоо авахаар 75396 татвар төлөгч, иргэн тайлангаа татварын албанд өгсөн байна. Тэднээс 71.9 мянга нь хуулийн дагуу буцаан олголт авахаар болсон юм.

 

Түүнчлэн улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос, нийслэлд 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон билээ. Эхний ээлжинд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн буцаан олголтыг гуравдугаар сард өгсөн бол хоёрдугаар ээлжийн хүмүүсийн татварын буцаан олголт өнөө өглөөнөөс дансанд шилжин орж буй аж.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)