Б.Гангаамаа Карстенз пирамидад авирна

 

        Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа “зургаа дахь тив”-ийг зорихоор болжээ. Тэрбээр энэ удаад Авсрали тивийн ноён оргил Карстенз пирамидад дайралт хийхээр болсон байна. Энэ оргил далайн төвшнөөс дээш 4884 метрт өргөгдсөн хадан уул юм. Б.Гангаамаа “Энэ оргил миний авирсан бусад оргилоос эрс ялгаатай бөгөөд урьд өмнө монгол хүн авирч байгаагүйгээрээ онцлог” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ. Түүний энэ удаагийн аяллыг “Turkish Airline” ивээн тэтгэхээр болсон байна.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)