Чөлөөтийн дөрвөн бөхөд олимпод оролцох цагаан хуудас олгожээ

 

        Олон улсын олимпын хороо, Гурван талт зөвлөл буюу “Олимпийн эв нэгдэл” зөвлөл, “Рио-де-Жанейро-2016” олимпын наадмын зохион байгуулах хорооноос тус олимпын наадамд цагаан хуудсаар оролцуулах спортын 16 төрлийн 110 тамирчны нэрийг зарлалаа. Тэдний дотор чөлөөт бөхийн тамирчин дөрвөн хүний нэр багтсаны дотор эрэгтэй чөлөөт бөхийн 74 кг-ын жинд Гаити арлын бөх Аснэйж Кастелли, 125 кг-ын жинд Палау арлын бөх Скиланг Флориан Теменгил, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ын жинд Камбож улсын бөх Сотеара Чов, Гондурас улсын Бренда Бэйли Гомес нар байна. “Рио-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарсан 336 бөх дээр ийнхүү дөрвөн бөх нэмэгджээ. Үүнээс гадна олимпын наадмыг зохион явуулах Бразил улсад дөрвөн эрхийг цагаан хуудсаар олгох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)