АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана

 

АН-ынхан өнөөдөр ээлжит бус ҮЗХ-ны хурлаа хийхээр зар тараагаад байна. ҮЗХ өнөөдөр 18.00 цагаас Төрийн ордонд хуралдах аж. Уг хурлаар 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсээ тодруулна.

 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намынхан сүүлийн үед ихээхэн бужигнаантай байгаа намын дотоод асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

 

Одоогийн байдлаар зарим тойргуудын намын хороо хуралдаж урдчилсан байдлаар нэр дэвших хүмүүсээ тодруулсан. Өнөөдөр тэднийг батламжлах эсэхийг АН-ын эрх барих дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүд шийдвэрлэнэ. Бид ҮЗХ-ны хурлын талаарх мэдээллийг цаг тухайд нь эргэн мэдээлнэ.

 

                                                                                                                                                                           О.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)