Хуульчид өнөөдөр Чингисийн талбай дээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

 

Өнөөдөр 09.00-17.00 цагт Чингисийн талбайд Хуульч, өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлүүд нь иргэдэд үнэ төлбөргүй Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна.

 

Тодруулбал, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь энэ ажээ. Жилдээ ганц удаа зохин байгуулдаг энэ арга хэмжээгээр улс даяар 21 аймаг, 6 дүүрэгт өмгөөлөгчид ажиллаж иргэдэд үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд хуульч, өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгт оролцож байгаа нь Өмгөөллийн байгууллага болон өөрийн ажил үүргийг олон нийтэд сурталчлах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг илэрхийлэл билээ.

 

Тус өдөрлөгт Өмгөөллийн "Монгол элч", "Монгол өмгөөлөгч", "Адвокат консалтинг", "Анта консалтинг", "Илч", "N and B advocates law firm", "Ланд мэн консалтинг", "Үнэмлэхүй эрх", "Үлэмж партнерс", "Веритас Партнерс", "Цэц билэг", "Хамаг монгол хууль", "Монгол зарга", "Эрх зүйн ирээдүй", "LB партнерс", "Монголиан легал коунселлор", "Номин товч консалтинг", "B and C lawyers", Эм Ди Эс энд Хаанлекс", "Финаншэллоо", "Хэм консалтинг" , "Эн энд Би эдвокэйтс" зэрэг нөхөрлөл болон хуульч өмгөөлөгчид оролцож, Чингисийн талбайд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө. Иргэд, ААН байгууллага та бүхнийг энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

                                                                                                                                                        О.Заяа

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • qPGmTnanyyCaf (188.143.232.43)

    2016-10-15

    rluGwS http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • lDgUMTBRu (188.143.232.43)

    2016-10-15

    UsTlCR http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • KciCYzadtzsVQhTxf (188.143.232.21)

    2016-08-10

    Awp17v http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com