АН-ын дарга намын дарга уу “аман дарга уу” гэдэг нь өнөөдөр танигдана

 

        Өнөөдөр улс төрийн хүрээнийхний хувьд чухал өдөр. Чухал өдөр гэхийн учир нь энэ оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорно. Намуудын ҮЗХ хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана гэсэн үг. Хэдий ингэж ярьж байгаа боловч одоо аль хэдийнээ намын нөхдүүдийн хувьд тохироо хийгдээд дууссан олон нийтэд зарлах л дутуу байгаа болов уу гэж санагдана.

 

Тэгвэл АН-ын ҮЗХ 18.00 цагт төрийн ордонд хуралдана гэж тов гарсан. Өнгөрсөн өдрүүдэд АН-ын аймаг, хороодын салбар хуралдаанууд болж урьдчилсан байдлаар нэр дэвшигчдээ тодруулсан. Тэдний саналыг ҮЗХ эцэслэн батламжлан гэдгийг санах ёстой. Хэдийгээр аймаг, дүүрэг дээрээ дэмжлэг авсан ч ҮЗХ дээр “унах” магадлалтай улстөрчид, нэр дэвшигчид олон бий.

 

Урьдчилсан байдлаар АН-ын аймаг, дүүрэгт дэмжлэг авсан нэр дэвшигчид нь АН-ын дарга З.Энхболд нийслэлийн Баянгол дүүрэгт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтийд, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увсад, Фортуна Н.Батбаяр Архангайд, Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурь гээд сонгууль өрсөлдөх эрхмүүдийн нэр тодорсон. Намын анхан шатны байгууллагаас нэр дэвшигчид дотроос Баянхонгор аймгийн сонгуулийн тойрогт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нараас гадна олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшихээр болсон нь өчигдөр олны анхаарлыг багагүй татлаа.    

 

Өнөөдрийн АН-ын ҮЗХ-ны хуралдаан мөн л олны анхаарлын төвд байна. Намын даргын хэлсэн үг, хийх үйлдэл хоёр хэрхэх бол хэмээн чих тавин хүлээсэн хүмүүс цөөнгүй. Чухам юуны учир гэхээр С.Баярцогтыг хэрхэх вэ? гэдэг асуудал. Дан ганц С.Баярцогтоор зогсохгүй АН дотор сонгуульд оролцох нь эргэлзээтэй олон хүмүүс бий. Тодруулбал, оффшор дансны асуудлаар. Тэд өнөөдөр энэ асуудлаа хэрхэн хэл ам багатайхан шиг зохицуулах нь их л сонирхолтой байгаа юм. 

 

Тэгвэл АН-ыг энэ удаагийн сонгуульд зарим сөрөг хүчин дэмжин орж байгаа. Дэмжин орж байгаа улс төрийн хүчинд тодорхой тооны сонгуулийн квот амласан. Энэ дагуу ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл нарын 5 эрхэм АН-д элссэн. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл АН-аас Чингэлтэй дүүргийн тойрогт нэр дэвшихээр болоод байгаа. Мөн “Шударга ёс” эвсэл дэх МҮАН-аас АН-д гишүүнээр элссэн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг Өвөрхангай аймагт нэр дэвшүүлэхээр яригдсан ч анхан шатны байгууллагаас олонхийн санал авч чадаагүй бүдэрсэн сурагтай. Сонгуульд дэмжиж оролцохоор болсон улс төрийн хүчнүүддээ амласан квотноосоо АН буцлаа гэх яриа гараад байгаа ч одоогоор баталгаажаагүй байна. Энэ асуудал ч өнөөдөр нэг тийшээ цэгцрэх нь лавтай. 

 

Одоо хүлээх л үлдсэн АН-ын дарга З.Энхболд жинхэнэ намын нөхдүүдээ удирдаж чаддаг намын дарга уу, эсвэл зүгээр сонгогдсон “аман дарга” уу гэдгийг. Тэр хэлсэн үгэндээ эзэн байж намын нөхдүүдээ хэрхэн удирдахыг өнөөдөр харах үлдлээ. 

 

О.Заяа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.9.41.105)

    2016-05-27

    АН хуулиа баримтлаач төрийн эрхийг авахын тулд хууль юу ч биш болж байх шиг байна ийм увайгүй төрийн түшээдээр яах юм өөрсдөө ёс зүйтэй байж иргэддээ ёс зүй гэж ямар байдгийг харуулна ш дээ та нар туршлагагүй бодлогогүй хөгжилгүй хулгайч гэдгээ харуулсан одоо бүр эрээ цээрээ алдаж гүйцлээ ийм дээрэмчин хятад санаа гаргана гэж бодсонгүй 4 жилд манай улс урагшлах биш харин ухарлаа энэ нь та нарын гай үнэхээр балагтай хүмүүс юмаа эрүүгийн хуулиа сөхөөд нэг хараарай.

  • (49.0.191.250)

    2016-05-27

    Зи хэлсэнээ хэрэгжүүлдэг даргуу, нам даруулдаг дарга уу,

  • монгол (103.229.120.121)

    2016-05-27

    Офшор данстай улстөрчдийн талаарх Элбэгдорж, З.Энхболд нарын байр суурийг монголчуудын дийлэнх олонх дэмжиж байгаа. АН одоо офшор Баярцогт хуужаагаас салах цаг болсон. Харин одоо ҮЗХ дээр сэлэнгийн хэдхэн ээрлийз хурлийзууд дийлэх үү, эсвэл монголчууд ялах уу гэдгийг харах үлдлээ.