“Guys” хамтлагийн дуучин сэжигтнээр татагдсан уу

 

        Олны танил дуучин хар тамхины хэрэгт холбогдлоо гэх мэдээлэл цахим хэвлэлээр гараад байгаа билээ. Тэгвэл тэр хүний талаар зарим мэдээлэл ил болсон байна.

 

“Guys” хамтлагийн дуучин Б-г хар тамхины хэргээр саатуулагдаад байгаа ажээ. Одоогоор Б-г ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан байцаалт авч эхэлжээ. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллэх боломжгүй аж.

 

Дуучин Б-г Монгол улсын хилээр их хэмжээний хар тамхи оруулж ирэхийг завдсан этгээдийн мэдүүлгийн дагуу, хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон ийнхүү саатуулсан байна.

 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зоч (103.57.95.234)

    2016-05-28

    хогийн хар тамхичин залуу чи үхэж далд ор