М.Бөхбат олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд шүүгч хийнэ

 

IJF-ийн шүүгч М.Бөхбат Рио-2016 зуны олимпийн наадамд шүүгчээр оролцох эрхээ Олон улсын жүдо бөхийн холбооноос хүлээн авчээ.

 

Тэрбээр дэлхийн 14 орны шүүгчийн хамт "Рио 2016" олимпийн наадмын жүдо бөхийн хариуцлагатай тэмцээнийг шүүн явуулахаар боллоо. Ази тивээс Монгол, Япон, Хятад гэсэн гурван улсын төлөөлөл олимпийн наадмыг дэнслэхээр томилогджээ. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд шүүгчтэй боллоо.

 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Ч.Машбат агсны хүү Бөхбат өдгөө Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг.  Сүүлийн нэг жилийн турш М.Бөхбат шүүгч Астанагийн ДАШТ, Их дуулга, Гранпри тэмцээнүүдийг шүүсэн билээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)