Н.Алтанхуягийн огцорсон асуудлаар АН-ын 15 гишүүн “баяртай” болох уу

 

Ардчилсан намын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

 

Тодруулбал, 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Ардчилсан намаас дэмжиж кноп дарсан болон санал хураалтад оролцоогүй гишүүдэд хариуцлага тооцох тухай тогтоол гаргасан байна. Гэхдээ Хяналтын хорооны тогтоолыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх юм. 

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах санал өгсөн

 

  1. Р.Амаржаргал
  2. Ж.Батзандан
  3. Х.Баттулга
  4. Д.Батцогт
  5. Р.Бурмаа
  6. М.Зоригт
  7. Б.Наранхүү
  8. Л.Эрдэнэчимэг

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах чуулганы хуралдаанд шалтаг гарган ирээгүй гишүүд

 

  1. Д.Арвин
  2. Г.Баярсайхан 
  3. М.Батчимэг
  4. Д.Ганбат
  5. Д.Ганхуяг
  6. С.Одонтуяа
  7. С.Эрдэнэ

 

Хэрэв ҮЗХ-ны гишүүд хяналтын хорооны гаргасан дээрх шийдвэрийг үндэслэлтэй хэмээн дэмжвэл АН-ын нэр бүхий 15 УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвших эрхгүй болно.

 

 

 

 

О.Баяр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.114.210)

    2016-05-28

    Монголын төр, эдийн засаг, нийгмийг булшлах шахсан, бодлогогүй, хуульгүй, задгай Н.Алтанхуягийг огцруулахад оролцсон энэ гишүүд бол АН-ын хамгийн эрүүл хэсэг юм.Хамгийн ухаалаг, чадвартай, шударга хэсгээ шахаж байгаа бол АН мөхөл бүр л ойртож дээ. АН баяртай.

  • (202.9.41.105)

    2016-05-27

    Ардчилсан намын эрх баригчид эцсийн найдлагаа тээж, ард түмний эрх ашгыг уландаа гишгэж, сонгуулийн тойргийг явцуу хуваарилан баталжээ. Тэглээ гээд та бүхэн хариуд нь 2000 оных шиг ялагдал ирнээ.